Улсын Их хурлын сонгуулийн 6 дугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь аймгаас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн, туршлагатай дипломатич Яйчилын Батсуурь сурталчилгаагаа сонгуулийн холбогдох хууль дүрмийн дагуу тойрогтоо албан ёсоор эхлүүллээ.
Тэрбээр 2012 оны 6 дугаар сарын 06-нд Өргөн, Эрдэнэ сумын иргэд сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон, өөрийн санаачилж батлуулсан хууль, түүний хэрэгжилтийн талаар танилцуулж сонгогчдын санал бодлыг сонслоо. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Төмөр замаар зорчихын хажуугаар Мянганы замын босоо тэнхлэгийн дагуух хар замд тун удахгүй холбогдох сайхан ирээдүй хүлээж байгаа Өргөн, Эрдэнийнхэн өнөөдөр бүх төрлийн үүрэн телефоны сувгийг хэрэглэхийн сацуу хол ойр зорчихдоо унаагаар яана даа гэж тэвдэх юмгүй атаархам сайхан аж төрж байна. Үүнээс ч илүү дэвшилтэд олон ажлыг хийж хэрэгжүүлсэн нь цаанаа учиртай. 2008 онд говийн зон олон ардчилсан хүчинд итгэл хүлээлгэснээр олон зүйлийг өөрийн болгож чаджээ. Сумын сургуулийнхан дотуур байрандаа тав тухтай амьдарч мэдээллийн технологийн шинэ лабораторидоо цахим ертөнцөөр аялан, дэлхий ертөнцийг алган дээр байгаа юм шиг тольдон боловсорч байна. Мөн сумын эмнэлэг халуун устай, нарны зайгаар ажилладаг зөөврийн лабораторитай, түргэн тусламжийн авто машинтай, олныг анагаах шидтэй бүрдэнэ хэмээн сувилалаа цэвэр усны шугамтай болгосон гээд олон асуудлаа шийдүүлсэн бөгөөд иргэд сэтгэл өег байгаагаа ярилаа.
Аливаа асуудалд тууштай ханддаг говийн зон олон ардчиллаас сонгогдсон Я.БАТСУУРЬ гишүүнээ дэмжиж төрийн хариуцлагатай албанд дахин илгээх саналтай байгаагаа уламжилж байв. Үнэхээр түүний санаачилж батлуулсан “Монгол мал хөтөлбөр”, Ашиг сонирхлын зөрчлийн хууль, Таван толгойн хувьцаа, хувьцааны эргэн тойрон дахь хатуухан байр суурь болоод түүний санаачилж нөхдийн хамт батлуулахаар төлөвлөж байгаа хууль тухайлбал, иргэн бүрийн өдөр тутмын амьдралд хамаарагддаг нийгмийн даатгал, барилга орон сууц, газрын тухай хууль зэрэг шинэчилсэн хуулийн төслүүдэд иргэд ам сайтай байгаа бөгөөд дахин их хуралд сонгогдож төлөвлөж байгаа ажлаа бодит амьдрал дээр хэрэгжүүлээрээ хэмээн захилаа.
Түүнчлэн Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж рэйтингээр дээгүүр яваа аймгийн Засаг дарга П.Ганхуяг намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулахад бодитоор хэрэгжүүлэх олон ажлыг нь дэмжинэ хэмээн сонгогчид итгэл өгсөн юм.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав