Даяар дурсагдах дархан аварга Ж.Мөнхбатын түүх...


Мөнхбатын үндэсний бөхийн анхны амжилт нь 14 настайдаа Төв аймгийн Лүн сумын төвд болсон Майн нэгний баяраар улсын начин Бат -Эрдэнийг давж түрүүлснээр эхэлжээ. Дунд зэргийн нуруутай нэлээд өргөн цээжтэй, бүх бие нь тэнцүүхэн авхаалж самбаатай, хүч мах ухаан санаа нь тэнцүү, эсрэг бөхийнхөө хүчтэй сул тал, хийдэг мэх, биеийн байдал, сэтгэлзүйд нь тохируулан барилддаг онцлог чанартай болох нь эртнээс илэрчээ.

 

Жараад оны үед улсын заан Дамдиндоржийн өмсөөнд алдар цуут аврага арслан заан хэн боловч тогтохгүй унаж байхад санхүүгийн техникумын сурагч Ж. Мөнхбат баруун гарыг нь мөрний доод талаас нь барьж доош нь дараад хийлгэхгүй байх буюу эсвэл өмсөөг нь хийлгээд суугаад гэдийхээр нь хоёр хөлний аль сууж байгаагий нь өсгийний ард хөлөө тавиад ар руугаа татах таталтыг нь дагуулан элгээрээ түлхэхэд өмсдөг Дамдиндоржийг ар зоогоор нь тавих жишээтэй байсан юм. 1961 онд монголын ард түмний анхдугаар спарткиадны монгол бөхийн барилдаанд 20 настай энэхүү бөх өөрийн амжилтаараа алтан медал авч улсын заан цол хүртжээ.

 

Харин тэр жилийн улсын наадмын бөхийн барилдааны зургаагийн даваанд өвдөг шорооджээ. Залуу заан нь 1963 оны улсын их наадмын 512 бөхийн дотор аргагүй хүчтэй өрсөлдөгчийн нэг байв. Тавын даваанд тэр наадмын хүчтэй Дэмүүлтэй, зургаагийн даваанд Эрдэнэ-Очиртой, долоогийн даваанд Сосорбарамтай тунаж, тунасан бүхнээ орхиод наймын даваанд Мижиддоржийг хаяж улсын наадамд анх 22 настай түрүүлж, Монгол улсын арслан цол авчээ.

 

1964 онд улсын их наадамд 512 бөх барилдаж Ж. Мөнхбат арслан Цэрэн аваргыг наймын даваанд, Бээжин аваргыг есийн даваанд орхиж хоёр дахь удаагаа, 1965 онд улсын наадмын 512 бөхөөсД. Дамдин аваргыг наймын даваанд, заан Х. Баянмөнхийг есийн даваанд хаяж гурав дахь удаагаа, 1966 онд дөрөв дэх удаагаа, 1967 онд есийн даваанд арслан Баянмөнхийг орхиж, дархан аварга Дамдингийн 29 настайдаа хүрсэн амжилтын 26 насандаа давтаж улсын баяр наадамд завсаргүй тав дахь удаагаа түрүүлжээ.

 

1968. 1969. онд шөвгйин 4-т үлдэж, ардын хувьсгалын тавин жилийн ой 1971 оны улсын наамамд 512 бөхөөс дөрөвт үлдээд С. Цэрэн аваргад унажээ. 1972 онд ардын хувьсгалын 51 жилийн ойгоор барилдсан 512 бөхөөс Х.Баянмөнхөд унаж үзүүрлэжээ. 1973 онд улсын наадамд долоо давж, 1974 онд есийн даваанд Х.Баянмөнхийг орхиж зургаадах удаагаа түрүүлжээ. 1975 онд 512 бөхөөс шалгаран үлдэж 9-н даваанд Х.Баянмөнх аваргад унаж үзүүрлэжээ. 1977 онд зургаагийн даваанд Жавзмааг, 7-н даваанд Дүвчинг тус тус хаяж наймын даваанд Дагвасүрэн арсланд шороодов. 1978 онд 6-н даваанд Дэмүүл арсланг 7-н даваанд Мөнгөнийг, 8-н даваанд Мягмар зааныг орхижээ.

 

9-н даваанд Цэрэнтогтох арсланд унаж үзүүрлэжээ. 1979 онд 6-н даваанд Чанравыг, 7-н даваанд Долгорсүрэнг тус тус 8-н даваанд Хадбаатар арсланд өвдөг шорооджээ.1980 онд 6-н даваанд Баатар 7-н даваанд Мягмар 8-н даваанд Мөнгөн нарыг өвдөг шороодуулан 9-н даваанд Цэрэнтогтоход унаж үзүүрлэжээ. 1981 онд 6-н даваанд Батмөнх начныг, 7-н даваанд Цэнд-Аюушийг орхиж 8-н даваанд Цэрэнтогтоход унажээ. 1983 оны улсын их наадамд 42 настай далай даян дархан аварга Мөнхбат 5-н даваанд улсын заан Лхагвасүрэнг, 6-н даваанд Сугааг 7-н даваанд Борыг тус тус давжээ.

 

Мөн онд Төв аймгийн 60 жилийн ойгоор Хадбаатар арсланг орхиж түрүүлжээ. 1984 онд 5-н даваанд улсын арслан Сосорбарамд өвдөг шорооджээ. 1985 онд 5-н даваанд залуу бөх Дамдинбазар, 6-н даваанд энэ наадмын начин Алтангадас нарыг орхин 8-д шөвөгрөөд Ганбаатарт унажээ. 1986 онд 5-н даваанд Даваажав начинд унав. БНМАУ-ын далай даян даяар дуурсагдах, дархан аварга Мөнхбат 1961 манай улсад бөхийн чөлөөт барилдааны секц байгуулахад орж суралцаж улмаар тив дэлхийн олимп, олон улсын аварга шалгаруулах тэмцээнд олон удаа алт, мөнгө, хүрэл медаль 30 гаруйг авсан нь түүний амжилтыг илтгэнэ.

 

Социалист орнуудын ах дүү армиудын бөхийн чөлөөт барилдааны хоёр удаагийн аварга, дэлхийн бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулахад 1964 онд 7-р байр, 1966 онд 4-р байр 1967онд 3-р байр эзэлж хүрэл медаль анх эх орондоо авчирч 1972 оны ази тивийн бөхийн чөлөөт барилдааны 90 кг-ийн жинд аварга болжээ. Ж.Мөнх -батын спортын амжилтыг манай нам,засгаас өндрөөр үнэлэн БНМАУ-ын спортын гавьят,мастер цол,хөдөлмөрийн гавьяаны улаан тугын,алтан гадас одон,хөдөлмөрийн хүндэт мядал,ойн медалиуд засгын газрын хүндэт жуух бичгээр шагнасан юм.

 

Мөхбатын авъяаслаг шилдэг сайн бөх болох тухай алдар цолтой ахмад аварга , арслан , барилдагч бөхчүүд онцлон үнэлсэн байдаг . БНМАУ-ын дая далай даяар дуурсагдах , олныг баясуулагч дархан аварга үндэсний спортын ууган гавъяат мастер Б. Түвдэндорж агсан “Мөнхбат-д хий даанч байхгүй дээ. Үндэсний бөхөөр санасандаа хүрсэн,би түүнд баярладаг юм. Арван хэдтэй байхдаа над дээр ирээд “Барилдаад баймаар болчихлоо , бөх болж чаддаг болов уу” гэж асууж билээ.