Да. Ганболд энэ удаад нийслэлд, тэр тусмаа Сонгинохайрхан дүүрэгт “зодоглохоор” шийдсэн.
Төрсөн нутаг болох Хэнтий аймагтаа нэр дэвшээд хоёр гурван ч удаа бүдэрсэн болохоор энэ удаад халираад зүүн тийш зүглэсэнгүй бололтой. Хаширна л гэдэг энэ байх. Барууны эдийн засгийн онолын хэдэн ном уншсан энэ хүний хувьд Сэлэнгэ, Дарханы тойргийг бүр зүүдлэхийн ч хэрэггүй. Яагаад гэвэл тэргүүн шадар сайд байхдаа газар тариаланг дэмжихийн оронд устгах хэрэгтэй гэж улаан цайм ухуулж явсныг нь энэ бүс нутгийн тариаланч ард түмэн одоо хэр мартаж чаддаггүй юм билээ. Сэлэнгэ аймгийн Цагаантолгой сумын уугуул, насаараа газраа шүтэж, тариалан эрхэлж амьдарсан хөдөлмөрийн баатар М. Эрхэмбаяр 2008 онд телевизэд өгсөн ярилцлагадаа “Би газрынхаа үр шимээр өдий зэрэгтээ яваа хүн. Харамсалтай нь Да. Ганболд тэргүүн шадар байхдаа манай нутагт ирээд “Газар тариалангийн хэрэг бидэнд байхгүй. Гаднаас үр тариа авна. Энд байгаа услалтын системээ төмрийн үйлдвэрт өгвөл таарна” гэж хэлдэг байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар, хүртээмжийг сайжруулна