“Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн удирдагч М.Ганбаатар 2008 онд “Эсэргүү төлөөлөгч” номоо гаргаж тухайн үед шуугиулж байсан оюуны хөдөлмөрч нэгэн.
Тэгвэл тэрээр 2010 онд хоёр дах ном болох “Нэгэн удаа Монголд” номоо гаргаж, нээлтээ өндөр түвшинд зохион байгуулаад авсан. М.Ганбаатарын энэхүү номыг саяхан Япон хэлнээ хөрвүүлэн гаргажээ. Түүний “Нэгэн удаа Монголд” ном нь Наран улсад хэвлэгдэн Японы зах зээлд борлуулалт өндөртэй байгаа юм байна. Монголын нэрийг оюунлагаар гаргаж яваа түүнээр бахархах сэтгэл төрснийг нуух юун. Дашрамд дурдахад, түүний номыг хүүхэд залуусын сайн мэдэх, алдарт “Наруто” компаний хувь эзэмшигч Ишико Нобуаки продюсерлан, Монголын сумоч Хакухо М.Даваажаргал Японы ард түмэнд сурталчлан таниулжээ. Их аваргын сурталчилгаа, номын чанар чансаа Япончуудад таалагдаж нэг сарын дотор гэхэд 100 мянган хувь борлогдоод байна.
Б.Анчиймаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар, хүртээмжийг сайжруулна