Бүтэн гурван сарын турш үргэлжилсэн “Universe Best Songs” наадмын шилдгүүд тодорлоо. 700 гаруй оролцогчоос авьяас билгээрээ шалгаран үлдсэн шилдэг 25 оролцогчдын “Гала концерт” өчигдөр шөнө дундыг хүртэл “UB Палас”-ын концертын их танхимд сүр дуулиантайгаар болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын Гран-При шагналын эзнээр 558 дугаартай Э.Төгсбаяр шалгарлаа. Харин хоёрдугаар байрт Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн “гарын шавь”, 584 дугаартай Л.Насанбуян, III байрыг хувийн дугаар 280, Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус эзэллээ. Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Be” брэндийн шагналыг тэмцээний ялагч Э.Төгсбаяр хүртсэн бол олны таашаалд нийцсэн шагналын эзнээр 567 дугаартай, “Universe Best Songs” наадмын “уйгагүй оролцогч” Ц.Азбаяр шалгарлаа. Үзэгчдийн алга ташилт, баяр хөөр, сэтгэл догдлол дунд өрнөсөн тус наадмын дөрөв дэх жилийн наадам ийнхүү өндөрлөлөө. Тэмцээний Гран-При шагналын эзэнд таван сая төгрөг, гадаад улс оронд дэлхийн супер оддын тоглолт үзэх эрх, Ивээн тэтгэгч “World Korea” Группын урилгаар БНСУ-ын Конгжү тайз, дэлгэц, театр урлагийн их сургуульд 4 жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнах юм байна. Дашрамд дурдахад сургалтын төлбөр нь нийт 28 000 америк долларын өртөгтэй ажээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа