Байгуулагдаад удаагүй ч тайз, дэлгэцийн бүтээлүүдээрээ хүмүүст хэдийнэ танил болоод байгаа “Мөрөөдлийн Театр”-ынхан “Хайртай бол эргэж хараарай” жүжгийнхээ дараа Солонгос улсын Масан хотод болсон Олон Улсын Театрын фестивальд амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирж байна. Тэд ирсэн даруйдаа дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан Оросын хүүхдийн зохиолч Виталий Губираевийн “Их ид шидтэн” зохиолоос сэдэвлэсэн драмын жүжгээ энэ сарын 29-нөөс 6 дугаар сарын 2-ныг дуустал тоглоно. Эрч хүчээр дүүрэн залуус маань энэ оныг дуустал хийх жүжиг, дэлгэцийн бүтээлийн төлөвлөгөөгөө хэдийнэ гаргасан бөгөөд энэ зунаас дахин шинэ киноны зураг авалтандаа орохоор болжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа