Дунд сургуулийн сурагчид хувийн сургуульд сурдгаа гайхуулдаг бол их сургуулийн оюутнууд улсын сургуульд сурдаг гэж бахархах. Яагаад ийм ялгаа гараад байгаа нь ойлгомжтой. Их сургуульд сургалтын материаллаг бааз, мэргэжлийн лобарторууд шаарддаг. Гэтэл цөөхөн хүүхэдтэй санхүү чадвар муутай сургуулиуд материаллаг баазаа бүрдүүлж чадаагүйгээс хувийн сургуулиудын нэр хүнд өсөхгүй өдийг хүрчээ.
Тиймээс 1000-аас доош оюутантай сургуулиудыг зах зээлээс арчих бодлогыг Боловсрол шинжлэх ухааны яамнаас барьж эхэлжээ. Чоно борооноор гэгчээр энэхүү бодлогыг далимдуулан олон тооны оюутантай улсын сургуулиуд нэр хүндээ ашиглан өөрийн үндсэн чиглэлээс гадуур элсэлт авсаар. Тухайлбал, МУИС-д урлаг судлал гэсэн анги байх юм. Хэдийгээр чанартай сайн сургууль боловч урлагийн ямарч чиглэл байхгүй газар урлаг судлалын ангид элсэлт авдаг нь хачирхалтай. Ёстой тоон дотор үсэг гэгчээр... Хэрэв энэ анги Соёл урлагийн их сургуульд байвал өөр хэрэг. Урлагийн хүмүүсийн дунд урлаг судлах, тэс өөр чиглэлийн хүмүүсийн дунд урлаг судлах хоёрын ялгаатайг хэн ч хэлнэ.
Үүнийг мэдсээр байж улсын сургуулийн нэр сүрээр далайлгаж элсэлт аваад байгааг яам анхааралдаа авах цаг болжээ. Элсэгч ч улсын сургуульд орж байвал хамаагүй гэх хандлагаар хандаж тухайн ангид нь элссээр байна. Хожим сүүлд харамсана гэдгээ ч тэд ухаардаггүй бололтой. Ийм байдлыг яам хараандаа авч зохицуулах нь зүйн хэрэг биз ээ.
Ялгуун
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо