UBS телевизээр Монголын үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Та хамгийн хөөрхөн” Солонгосын 135 ангит киноны жүжигчид Монголд сэмхэн ирээд буцсаныг www.paparatsi.mn сайт “илрүүллээ”. Өнгөрсөн 4 дүгээр сард тус киноны гол дүрийн жүжигчид Монгол улсад тэр дундаа Өвөрхангай аймагт ирээд нийт долоо хоноод буцсан байна. Чухам ямар ажлаар ирсэн талаарх мэдээллийг одоо та бүхэнд дэлгэе. Тэд Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын шугамаар Монголын амьдралын баталгаажих доод түвшний хүүхдүүдийг ивээн тэтгэдэг байна. Ингэхдээ тус киноны гол дүрийн жүжигчид Монгол хүүхдүүдийг ивээн тэтгэж тэдэнд тусламж үзүүлдэг байна. Тухайлбал уг киноны гол дүрийн залуу болох Пак Чи Ён /жүжигчин Kim Tae Hoon/- ийн ээжийн дүрд тоглож байгаа жүжигчин Jung Ae Ri Монголын 10 гаруй хүүхдийг ивээн тэтгэдэг байна. Түүнийг дагалдан жүжигчин Hyun Woo Sung / Бюн Канг Сугийн дүрд тоглодог/, жүжигчин Park Tam Hee /Жо Аннагийн дүрд тоглодог/, жүжигчин Song Min Jung /Пак На Ёоны дүрд тоглодог / болон жүжигчин Kim Hye Eun /Го Юу Рангийн эгчийн дүрд тоглодог/ нар тус тус ирсэн байна. Тэд Монгол улсад ирсэндээ ихэд сэтгэл хангалуун байсан бөгөөд ирсэн тухайгаа Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд мэдэгдэхийг хүсээгүй байна. Солонгосын нэрт жүжигчдийн Монголд ирсэн талаарх “нууц” зургийг та бүхэнд дэлгэе.
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна