Бөөн хэрэг мандсан ч Жастин, Селена хоёр эвлэрчээ. Бөөн хэрэг гэдгийг нь та бүхэн сайн мэдэж байгаа. 10 жилийн охин жирэмсэн болгосон гэх дуулиант хэргээс болж Селенагаас салсан гэсэн мэдээлэл хаа сайгүй тархсан. Түүнээс гадна тэрээр Billboard Music Awards-ийн үеэр хэний ч танихгүй тэрхүү 10 жилийн охиноо хөтлөн ирэхэд нь Селена Гомес, Жастин Бибер хоёр үнэхээр салжээ хэмээн фенүүд нь санаа зовниж байсан. Гэвч өчигдөр орой тэдний фэйсбүүк болон твиттерээс хосын харилцаанд ямар ч ан цав үүсээгүй гэдэг нь нотлогдлоо. Түүнчлэн өчигдөр орой LAX буюу Лос-Анжелесийн нисэх онгоцны буудалд Бибер найз охиноо өөрийн машиндаа хүлээж байсан төдийгүй “хатагтайгаа” ирэнгүүт нь халуун дотноор тэврэн үнссэн юм. Селена Гомез сүүлийн хэдэн сарын турш тун завгүй байлаа. Учир нь тэрээр “Spring Breakers in Florida” болон “The Getaway in Bulgaria” кинонуудад тус тус тоглосон юм. Жастин өчигдөр өөрийн твиттертээ: “Одоо нэг л өдрийн сургуулилт үлдлээ.. тэгээд Осло хотод дараа нь DieInYourArms-д Мягмар гаригт тоглолттой. 24 дэх өдөр хүртэл ИТГЭЛ” хэмээн бичсэн байна. Түүний “итгэл” хүлээлгэсэн тоглолт 9 дүгээр сараас эхлэн ирэх оны 1 дүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. Хэрэв хосууд 24 өдөр буюу сар орчмын хугацааг даваад гарвал дөрвөн сар хол байх ч дажгүй биз ээ. Магадгүй Селена түүний тоглолтын үеэр супер од найз залуу дээрээ очих байх.
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв