
Америкийн Алена Хьюз охин гурван настайгаасаа эхлэн чихрийн шижин өвчттэй болж. Ерийн ч нэг биш нэлээд хүнд, тэгээд ч охин одоохондоо бага болохоороо өөрөө биеэ хянаж чадалгүй байж байгаад ухаан алдаж унадаг байжээ. Тэгээд аав ээж нь нохой сургалтын төвөөс эзнийхээ бие муудахыг үнэрээр мэдэрдэг болгон сургасан нохой авч охиндоо өгсөн байна. Одоо энэ Мейси нохой залуу эзнийхээ зөвхөн найз нөхөр биш аврагч нь болжээ. Нохой залуу эзэгтэйнхээ цусан дахь саахрын хэмжээ өсч бие муудах гэж байгааг үнэрээр нь мэдэж эзнээ хоншоороороо түлхлэн анхааруулснаар охин урьдчилан сэргийлж цусан дахь саахараа тогтворжуулах эмээ хэрэглэж аврагддаг байна. 
Алинагийн ээж 35 настай Виктория Хьюз “Мейси бол мэдэхгүй ганцхан түүнээс өөр нохой чадахгүй авьяастай гайхамшигт нохой. Түүний ачаар охин маань бусдын адил чөлөөтэй байж, ганцаараа гадаа гарч салхилж чаддаг юм” гэж ярьжээ. 
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ