
АНУ-ын Кентуки мужид нэгэн “муу эмээ” амьдардаг. Түүнийг ойр тойрныхон нь үр ачдаа, залуу үед муу үлгэр дуурайл үзүүлж байна хэмээн шүүмжилдэг ажээ. Тэр маш зоримгоор усны хувцастай зургаа интернэтэд тавьж, танилцах сайт дээр өөрийн танилцуулгийг оруулдаг байна. Ингэхдээ Бадди Уинкл “Тэртээх 1928 оноос чиний эрийг булаахаар ирлээ” хэмээн өөрийгөө тодорхойлж, илэн далангүй янз бүрийн зургаа оруулдаг ажээ. Хэдийгээр Бадди “Твиттер”-тээ сард ховорхон ордог ч хэдийн 189 мянган дагагчтай болсон бол “Инстаграмм”-ынх нь 30 мянга давжээ. Бадди Уинкл “Бусад бүх эмээ нар муурны дуураймлууд. Харин би бол жинхэнэ муур” хэмээн бичжээ.
С.Дөлгөөн











Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ