Энэтхэгийн нийслэл Дели хотын нэгэн эмнэлэгт 63 настай нэгэн эр гэдэс орчмоор өвдөөд байна гэсэн зовиуртай иржээ. Тэрээр эмч нарт гэргийтэйгээ муудалцаад лонхны бөглөө санамсаргүй залгичихсан юм гэсэн байна. Ингээд мэс засал хийтэл мань эрийн гэдэснээс 12 ширхэг алтан гулдмай гарсан нь нийтдээ 400 грамм болжээ. Өвчтөн одоохондоо эмнэлэгт байгаа, алтыг, хурааж цагдаа, хил, гаалийн ажилтнууд түүнийг байцааж байгаа хэмээн Indian Express сонин мэдээлжээ.
Эмч Раманчандран “Өвчтөний давсагнаас кг орчим чулуу гарах явдал байдаг, харин хүний гэдэснээс алт гарч байхыг анх удаагаа л харж байна. Манай өвчтөн өндөр настай, тэгээд ч өмнө нь нэг биш удаа мэс засал хийгэж байсан хүн болохоор тун болгоомжтой ажиллах хэрэгтэй болсон, Ер нь л хүнд мэс засал байсан” гэж ярьсан байна.
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ