Японд жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн ням гарагт болдог уламжлалт наадам болох “Канамара Мацури” буюу “Төмөр шодойн баяр” Кавасаки хотод болж өнгөрлөө. Домог ёсоор Энэ баяр нь үр удмаа үлдээхийг билэгдэж энэхүү баярыг хийдэг бөгөөд наадмын гол үйл явдал “Канаяма”сүмд болдог юм байна. Эр хүний бэлэг эрхтэн энэ арга хэмжээний гол сэдэв. Тиймдээ ч энд тэндгүй эр бэлэг эрхтэний хэлбэртэй чихэр, гоёл чимэглэл, зурагт хуудас зэргийг зардаг. Тэр бүү хэл хүнсний ногооны худалдагчид ч лууван, өргөст хэмх зэргийг бэлэг эрхтэний хэлбэр оруулан урладаг байна.
Домог ёсоор эрт цагт нэгэн бүсгүйн үтрээнд аймаар хурц араа шүдтэй чөтгөр орж суучихсан тухай яриа байдаг аж. Ингээд тэрээр хуримынх нь анхны шөнө бүсгүйн гэрлэсэн хархүү бүрийн бэлэг эрхтэнийг тас хазаад байж л дээ. Тэгэхэд нь аргаа барсан бүсгүй дарханд ханджээ. Дархан бүсгүйд туслан төмөр бэлэг эрхтэн урлаж өгсөн бөгөөд чөтгөр андуурч хазаад шүдээ хугалчихсан аж. Ингэж “Төмөр бэлэг эрхтэний баяр” үүссэн домогтой юм байна.
Энэ баярыг жуулчид ихээр үзэж сонирхдог ба наадмаас олсон орлогыг ДОХ өвчинтэй тэмцэх, судлах үйлсэд зориулдаг болсон ажээ. Наадмын үеэр хүмүүс “Бэлэг эрхтэний сүм”-д очиж хүүхэдтэй болохыг, сайн ургац хураахыг хүсч гуйдаг уламжлалтай гэнэ. Наадмын гол билэг тэмдэг болох төмөр бэлэг эрхтэнд эмэгтэй хүн гар хүрэхэд хүүхэд хайрладаг гэдэгт япончууд итгэдэг байна.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй