НИКОЛИЙН “АЛМАЙРУУЛАМ” УЛААН ДААШИНЗ


Нэрт дуучин Николь Шерцингер “Men in Black 3” буюу “Хар хувцастангууд 3” киноны нээлтийн хүлээн авалтанд алдарт Билл Блассын гал улаан, секси даашинзаар гангаран ирсэн юм. Хичнээн дур булаам харагдаж байгааг нь та хар даа!  Х Факторын шүүгч асан хар нүдэн Николийн биеийн галбирт нь төгс цогцолсон энэхүү даашинзанд секси хэв маягийг оруулж өгсөн нь түүнийг энгийн атлаа ихэмсэг  харагдуулж байна. Одоо түүний “Men in Black 3” кинонд дүрээ хэрхэн бүтээснийг нь дэлгэцээр харах л үлдлээ. Манай урлагийн эмэгтэйчүүд ч бас түүний хувцаслалтаас үлгэр дууриал авмаар л юм байна.