Бусдаас огт өөр амьдрал


Энэ хорвоод бусдаас огт өөрөөр амьдрах дуртай хүмүүс бас байна аа. Ийм л хүмүүсийн зургийг голландын гэрэл зурагчин, орос гаралтай Павел Прокопчик авсан байна.
  • 1
    Тэрээр “Орост бусдаас огт өөр хүмүүс бий. Тэдэнд амьдралын өөрийн гэсэн цоо шинэ хэвшил бий. Тэд нийгэм, улс төр, бодит байдал, хөгжил хөдөлгөөнөөс тусгаар хүмүүс.
  • 2
    Нэг үгээр хэлбэл тэд ерийн амьдрал, бусдаас хамааралтай байхаас татгалзан нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж өөрийн гэсэн огт өөр нийгэм бий болгосон нь энэ” гэж тайлбар бичжээ.
  • 3
    Тэдний хувьд өглөө 9-18 цаг хүртэл сууж багахан цалин хөлс авах, хотын шуугиант амьдрал зэрэг нь утаггүй зүйл. Гэхдээ эд бол 60-аад оны хиппичүүд юм уу,даяанчдын удам биш. Зүгээр л шуугиант нийгмээс зугтааж шинэ амьдрал аврал эрсэн шинэ үеийнхэн.
  • 4
    Сайн муу, сайхан муухай хосолсон энэ хорвоод хамгийн төвийг сахьсан гэж болох хүмүүс бол эд.
  • 5
    Ер нь одоо ямар нэгэн үйлдлээс татгалзах нь хамгийн зөв ч байж болох. Өнөө цагт ямар хувьсгал хийж бүхнийг өөрчилж болох биш. Ийм омгийнхон ерийн л нэг нийтийн сууцанд бөөнөөрөө амьдарна. Энэ нь мэдээж орхигдож хаягдсан барига байшин байх жишээтэй.
  • 6
    Эрт цагт бол хүмүүс төрлөөрөө, газар нутгаараа хуваагддаг байж. Харин одоо бол үзэл санаа, итгэл үнэмшлээрээ ялгарна. Эдний хувьд өөрсдийн өвөг дээдсээсээ тун бага ялгарна.
  • 7
    Үс гэхэд л урт ургуулж солжиж ороох, хагасыг үлдээж босгох, шивээс, төмөр зүүлтүүд, гоёл чимэглэлийн зүйл нь арьс, ноос, яс, мод, өд байх жишээтэй.
  • 8
    Энэ бол шашны л нэг гаж урсгал. Хүн хүн өөр өөрөөр л нэрлэдэг.
  • 9
    Хотод бол биеийн хүчнээс илүүтэй оюун ухаанаа дайчлах, материраллаг байдалдаа илүү анхаарах хэрэгтэй болно. Харин энд огт өөр. Тэгээд яаж амьдрах вэ, хэрхэн мөнгө олох вэ гэж үү. Нэгэн цагт Вавилоны нээснээр биеэ худалдаж болно.
  • 10
    Тэдний хувьд хотынхон шиг ийш тийшээ яарч, метро, автобус трамбай, цахилгаан шатанд яарахгүй болохоор ид ачааллын цагаар чихэлдэж сандарна гэдгийг мартана. Тааваараа л гэсэн үг.
  • 11
    Хорвоо дэлхий уужим юм болохоор ийм хүмүүсийн амьдралын тал нь замд өнгөрдөг гэж болно. Замд янз бүрийн хүмүүс тааралдана.
  • 12
    Ер нь дэлхий гэдэг чинь нэг л зүйл шүү дээ. Хил хязгаар гэдэг бол сэтгэхүйн л зүйл. Зөвхөн эд ч биш хэн дуртай нь өглөө босоод хаашаа ч явж болох шүү дээ. Харин хашаа явах вэ гэдэг л.....Ийм хүмүүсийн хувьд ази руу явбал хэцүү л дээ, тэнд хүйтэн болохоор.
  • 13
    Бусад хүмүүсийн, бидний тухайд бол тансаг зүйл хайж тохитой буудал, сайхан хоол, дарс гэх мэтийг мөрөөддөг бол эдний хувьд тийм биш. Хаана ч явсан, очсон яг л энэ байдлаараа амьдарцгаана.
  • 14
     
  • 15
     
  • 16
     
  • 17
     
  • 18
     
  • 19
     
  • 20
     
  • 21
     
  • 22
     
  • 23
     
  • 24
     
  • 25
     
  • 26
     
  • 27