Эдгээр зургуудийг хараад үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
Angelo Merendino өөрийн эхнэр Jennifer Merendino-ийн хөхний хорт хавдартай тэмцэж буйг нь гэрэл зураг болгон нийтэлсэн байна. Тэрээр өөрийн мөрөөдлийн бүсгүйтэйгээ гэрлэж амьдрал нь одоо л жинхэнэ аз жаргалаар дүүрэн болж байна гэж бодож явтал хуримаас нь хойш ердөө л 5 сар өнгөрч байхад тэд Jennifer-ийг хөхний хорт хавдартай болохыг мэджээ. Хорт хавдартайгаа 5 жил тэмцсэний эцэст эхнэр нь хорвоог орхижээ. Angelo найзынхаа санал болгосноор өөрсдийнхөө түүх болон эхнэрийнхээ зарим зургийг интернэтэд тавьсан нь маш олон хүний сэтгэлийг хөдөлгөж, түүнд олон санал хүсэлт, сэтгэгдлээр дүүрэн захидлууд ирэх болжээ. Үүний дунд адилхан хорт хавдартай хүмүүс бас байсан ба тэд Jennifer-ийн хэрхэн хорт хавдартайгаа тэмцэж буйг хараад хорт хавдартайгаа тэмцэж, нүүр тулан эмчилгээгээ хийлгэх болсон талаараа бичсэн байжээ. Үүнээс үүдэн Angelo бидний энэ түүх хүмүүст тусалж чадах юм байна гэж бодон The Battle We Didn’t Choose, my wife’s battle with breast cancer нэртэй номоо гаргасан ба энэхүү номын худалдан авалт бүрийн 50% түүний байгуулсан хорт хавдартай хүмүүст туслах The Love You Share хэмээх тусламжийн байгууллага руу ордог юм байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа