70 настай бодибилдинг эр


Хөгшрөлт гэдэг нь тухайн хүн өөрийгөө хэрхэн мэдэрч, харагдаж байгаагаас шалтгаалсан субъектив ойлголт хэмээн Сэм Брайант ярьж байна. Энэ хүнийг гаднаас нь хараад 70 настай гэхэд итгэхэд бэрх. Гэхдээ үнэн. Өдий насны хүн бие хаагаа ийм зэрэгтэй авч явж байгаа нь түүнээс хэд дахин залуу хүмүүст мэдээж атаархал төрүүлэх нь ойлгомжтой.

 

Түүгээр ч барахгүй Сэм ямар ч эм бэлдмэл хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн аминдэм л уудаг байна. “Жоржи мужийн шилдэг культурист” титмийн эзэн тэрбээр энэ хүрээд зогсохыг хүсэхгүй байгаа гэнэ.

 

“Хүмүүс надаас “Хэзээ тэтгэвэрт гарах гэж байна? гэж асуудаг. Хариуд нь би “Хэзээ ч үгүй” хэмээн хэлдэг. Настай хүмүүсийн дунд тэтгэвэртээ гарагсад л хамгийн түрүүнд хорвоог орхидог үзэгдэл түгээмэл. Тиймээс би ажиллах, хичээллэх дуртай. Би төмөр өргөөд 27 жил болж байна” хэмээн тэрээр ярьж байна.