Болгарын Баилово тосгоны уугуул Добри өвөө өдгөө 99 нас сүүдрийг зоогложээ. Тэрээр өвөл зунгүй өнөө л хуучин арьсан гутал, салмарч урагдсан хувцастайгаа Софи хотын Гэгээн Александр Невскийн сүмийн үүдэнд үргэлж гуйлга гуйн зогсдог. Добри өвөө өдөр бүр өглөө эртлэн босч алхсаар Баилово тосгоноос 10 км алсад орших нийслэлд ирдэг. Өндөр нас сүүдэр зооглосон хэдий ч тэр бүхий л сэтгэл зүрхээрээ өөрт байгаа баялаг болох сайхан сэтгэл, хүн чанараа түгээсээр байгаа билээ. Учир нь Добри өвөө хэдэн 10 жилийн турш Болгарын сүм хийдүүдийг сэргээн босгоход зориулан мөнгө цуглуулж байгаа юм. Хүйтэн, жавар тачигнасан эсвэл бороо орж, шуурга шуурсан ч тэр ажрахгүй. Өлсгөлөн ч түүнийг айлгахгүй. Өглөг өгөлгүй хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийг ч тэр харааж зүхдэггүй.
Энэ хөгшин өглөгийн саванд нь мөнгө хийсэн хүүхдүүдийн гарыг инээмсэглэн үнсдэг. Хажуугаар нь зөрсөн хүмүүст бурхны тухай ярьж, өглөгт нь талархаж байгаагаа илэрхийлдэг. Тэгэхээр Добри өвөөг ядуу гэж хэлж болохгүй нь. Тэр үл таних хүмүүсийн сүнсийг аврахыг хүсдэг. Өөрийн төлөө биш бусдын төлөө санаа зовон мөнгө цуглуулж байгаа түүнийг ядуу гэж хэлэхэд бэрх. Добри өвөө дөрвөн хүүхэдтэй. Нэг охин нь Софи хотод амьдардаг тул өвгөнийг харж ханддаг. Их буу цэнэглэгч байсан тэрбээр дайны үед л сонсголгүй болсон.
2010 онд Александр Невскийн сүмийн тухай баримтат киноны зураг авалтын үеэр Болгарын телевизийн сэтгүүлч сүмийн архиваас цочирдом нээлт хийжээ. Тус сүмийн бүх цаг үеийн түүхэнд авсан хамгийн өгөөмөр хандив 40 мянган евро байжээ. Харин хандивласан хүн нь Добри өвөө. Энэ хөгшин өөрт нь өгсөн мөнгөнээс нэг ч копейкыг хувьдаа үрдэггүй. Харин тэр сард авдаг тэтгэвэрийнхээ 100 евро болон гуйлганд өгсөн талх, жимсээр болгочихдог гэнэ. Добри өвөөгийн буянт үйлс үүгээр дуусахгүй. Тэр дулаан, цахилгаанаа таслуулах дээрээ тулаад байсан хүүхдийн асрамжийн газрын байрны төлбөрийг төлсөн. Түүнчлэн орон гэргүй хүмүүст тусладаг. Гэхдээ Добри өвөө хийсэн сайн үйлсээ хэзээ ч ярьдаггүй болохоор тэр бүр мэдэх боломжгүй байдаг.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


(2).jpg)
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ