Циркт сургуультай үзүүлбэр үзүүлдэг цөөн амьтны нэг нь заан. Тэр хүний заавраар янз бүрийн хөдөлгөөн хийж, бөмбөгтэй тоглож хүмүүсийн хайрыг татдаг. Тэгвэл заанд энэ бүхнээс гадна бас нэг нууцлагдмал авьяас байдаг нь зурах гэнэ. Тайландад элбэг байдаг заанууд дунд зурдаг нь цөөнгүй байдаг аж. Тэд мэдээж хүн биш учраас өөрийн дүрслэлээр олон янзын зураг зурж чадахгүй. Удаан хугацааны дасгал сургуулийн дүнд нэг л зургийг зурж сурдаг байна. Тухайлбал зураг дээрх энэ заан өөрийгөө зурж байгаа нь энэ. Тэрээр заан зурахдаа гарамгай боловч өөр зүйл зурж чадах нь эргэлзээтэй. Түүн шиг цэцэг ч юм уу ургамал ногоо, мөн өөр хэлбэр дүрстэйгээр заан зурж сурсан заанууд байдаг гэнэ. 




Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа