Монреалийн мафийн толгойлогч, Канадын хар тамхины бүлэглэлүүдийн загалмайлсан эцэг гэгддэг Вито Риззуто өвчний улмаас нас барж, түүнийг оршуулах ёслол нам гүмхэн болж өнгөрчээ.
67 насандаа таалал төгссөн мафийн толгойлогчийн шарилыг алтан хайрцагт хийж, есөн лимузин бүхий цуваагаар сүүлчийн замд нь үдэх үед хэдэн зуун хүн хүндэтгэл үзүүлсэн байна. Зөвхөн кинон дээрээс л төсөөлдөг Италийн мафийн амьдралыг Канадад авчирч, Монреаль өөрийн гэсэн бяцхан Сицилийг үүсгэн бий болгосон Вито Ризутто 1981 онд Нью-Йоркт мафийн гурван ч толгойлогчийн аминд хүрснийхээ дараа Америкийн шоронд хоригдож байсан юм. Тэрээр АНУ-ын шоронд 10 гаруй жил хоригдсоны улмаас эрүүл мэнд нь доройтож, уушигны хорт хавдраар өвчлөөд байжээ. 

Тэрээр 2012 онд шоронгоос суллагдаж, Канадад эргэн ирээд өөрийн байр сууриа төд удалгүй эзэлсэн ч өвчний улмаас өнгөрсөн сард 23-нд амьсгал хураасан байна. Тиймээс одоо Монреалийн мафийн толгойлогчийн суудлыг хэн залгамжлах вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Оршуулах ёслолын үеэр хэвлэлийнхэн, цагдаагийнхан энд тэндгүй хараа бэлчээж, хэн хэн ямар үүрэгтэйгээр оршуулгад оролцов гэдгийг ажиглажээ. Ямартай ч Вито Ризуттогийн гэр бүлийн дотроос дараагийн толгойлогч тодрох байх хэмээн Канадын хэвлэлүүд бичиж байна. Түүний хүү Никийг дараагийн загалмайлсан эцэг болно хэмээн таамагладаг байсан ч тэрээр 2009 онд нас барснаар Канадыг хэрсэн мафийн сүлжээний толгойлогчийн суудал одоогоор эзгүй үлдээд байна. 



Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ