Арабын ертөнц ёс заншил, уламжлалаа хатуу баримталдаг гэдгээрээ алдартай. Ялангуяа энд эмэгтэй хүн поп хөгжмийн од болно гэдэг амаргүй. Гэхдээ араб залуус барууны поп хөгжим сонсох дуртай. Энэ байдлаас болж өнөөг хүртэл араб залуус гадаадын поп дуу, хөгжим сонсох нь түгээмэл байв. Харин одоо Арабын ертөнцөд өөрийн поп хөгжмийн эмэгтэй од төрөн гарч ирж байна.
Түүнийг Нэнси Ажрам гэдэг. Тэрээр 1983 онд Ливан улсад ортодокс шашинт гэр бүлд мэндэлжээ. Лалын шашин давамгайлсан Арабын ертөнцөд түүн шиг эмэгтэй барууны маягаар дуулна гэдэг амаргүй хэрэг боловч тэр Арабын ертөнцийн хамгийн аядуу улсын нэг Ливан улсын хүн юм.
Нэнси Ажрамын дуучин болох зам түүний хүүхэд үеэс эхэлжээ. Тэрээр 12 наснаас “Ирээдүйн одод” гэх мэт янз бүрийн телевизийн шоунд оролцдог байв. Тэр Умм Култум хэмээх Арабын ертөнцөд хамгийн их алдаршсан эмэгтэй дуучны дууг дуулж, тэмцээний алтан медалаар шагнагдаж байжээ.
Нэнси Ажрам 1998 онд 15 настайдаа “Mihtagalak” буюу “Чи надад хэрэгтэй” нэртэй өөрийн анхны цомгийг гаргажээ. Үүний дараа 2000 онд тэрээр “Sheel Oyoonak Anni” буюу “Гол дүрд тоглохоо зогс” гэх цомог гаргасан ба энэ нь өмнөхөөс илүү амжилттай байв.
Гэхдээ Нэнси нэр хүндтэй продюср Жижи Ламаратай хамтран ажилласан нь түүнд жинхэнэ алдар хүндийг авч ирсэн байна. Түүнийг алдаршуулсан уран бүтээл нь Жижи Ламаратай хамтран бүтээсэн “Ахасмак Ах” дуу болон “Я салам” нэртэй цомог байв. Үүний дараа 2004 онд “Ah w Noss” нэртэй цомгоо гаргасан нь олон улсад олноор борлогдсон байна.
2008 онд гаргасан, түүний 7 дахь цомог "Bitfakkar Fi Eih" түүнийг амжилтын оргилд хүргэв. Нэнси Ажрам 2008 онд Ойрх Дорнодын хамгийн алдартай дуучны хувиар “World Music Awards” гэдэг шагнал гардан авсан байна. Түүний нэр алдар түгэхтэй зэрэгцэн тэр “Coca Cola”, “Sony” гэх мэт компаниудын зар сурталчилгаанд тоглож, сэтгүүлүүдийг чимэх болжээ. Үүнээс гадна тэр нийгмийн сайхны төлөө үйл ажиллагаануудад оролцох болсноор НҮБ-ын сайн сайхны төлөө элч болсон байна.
Нэнси Ажрам өнөө үед Арабын ертөнцийн хамгийн алдартай эмэгтэй поп дуучин болжээ. Нэнси Ажрамыг 2009 онд Америкийн алдарт хөтлөгч Опра Уинфрэй өөрийн ярилцлагад урьж оролцуулсан нь үүнийг гэрчилдэг. Мөн түүнийг Арабын ертөцийн хамгийн нөлөөтэй, баян эмэгтэй гэх болжээ. Иймд түүний үйл хөдлөл, хэлсэн үг олны анхааралд байх болсон байна. Тэрээр нэг удаа өөрийн сайтад Ираны эсрэг үзэл агуулсан зүйл бичсэн нь шүүмжлэл дагуулав. Хожим тэр үүнийхээ төлөө уучлал гуйсан юм.
Нэнси гурван жил үерхснийхээ дараа 2008 онд Фади Эл Хачем гэх эмч залуутай хуримлажээ. 2009 онд тэрээр охин төрүүлсэн байна. Түүний охиныг Милла гэдэг. 2011 онд Элла нэртэй түүний хоёрдахь охин мэндэлжээ.
Арабын ертөнцөөр хийсэн түүний аялан тоглолт, гаргасан цомогуудаас гадна “YouTube” сайтаар Нэнсигийн алдар түгэж байна. Одоо тус сайт дээрх түүний видеог сонирхон үзэгч хэдэн саяд хүрчээ. Нэнси Арабын ертөнц төдийгүй Ойрхи Дорнодод алдаршиж, улмаар түүнийг хуучин ЗХУ-ын гэгдэх “стан” улсууд, ОХУ, Зүүн Европт ч мэддэг болжээ.
Опра Нэнси Ажрамыг Арабын ертөнцийн “Бритни Сприс” хэлсэн байдаг. Харин Арабын ертөнцийн хамгийн том мэдээллийн суваг “Аль Зажира” Нэнси Ажрамыг Арабын “Мариа Кэри” гэж зүйрлэжээ.
Мэдээж хэрэг Арабын од Нэнси Ажрамын дуунууд Бритни, Мариа Кэри нараас өөр өнгө аястай юм. Нэнси Ажрам зөвхөн араб хэлээр дуулдаг ба араб уламжлалт өнгө аясыг шингээсэн түүний дуунууд түүний бүтээлийг өвөрмөгц, гайхалтай болгожээ. Ялангуяа тэрээр дуугаараа дамжуулан араб хэлний өвөрмөгц, сайхан аялгууг сурталчилж байгаа юм.














2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ