23 настай Канадын загвар өмсөгч Мелинда Мүн хамгийн хачирхалтай гоо сайхны хагалгаа хийлгүүлжээ. Ихэнх хүмүүс хамраа богиносгох, эсвэл уруулаа зузаан болгодог бол чихээ өөрчилж, элф хэлбэртэй болгосон байна. Тэрээр энэ тухайгаа “Би бусад хүмүүсээс ялгарах ямар нэгэн гайхамшигтай зүйл хийхийг хүсдэг байсан. Тиймээс чихээ өөрчлөхөөр шийдсэн” хэмээн ярьжээ. 2011 оны наймдугаар сард чихээ өөрчлөх мэс засал хийлгэхэд 400 доллар зарцуулсан гэнэ.
Мэс заслаар чихний мөгөөрсөө нарийхан болгож, зарим нэг хэсгийг нь тайран, гурвалжин болгожээ. Бүтэн хоёр цаг үргэлжилсэн хагалгаа 14 хоногийн дараа эдгэсэн учраас бүсгүйд амар байсангүй. Зөвхөн чихээ ч гэлтгүй гараа өөрчилж, нэрээ ч сольжээ.Мөн бүсгүй өнгөрсөн амьдралдаа хүчтэй үлгэрийн баатар байсан гэдэгтээ итгэлтэй байсан тул хайр дурлал, аз жаргалын бэлгэдэл болох элф болон хувирахыг хүсчээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна