
|
Мустафа алдарт Гиннесийн дээд амжилтын номд өнгөрсөн жил хамгийн том булчинтай хүн хэмээн оржээ. Тэр Александрия хотод төрж 2007 онд АНУ-д ирсэн байна.
|

|
Хүүхэд байхдаа угаасаа бүдүүн л байж. Одоо тэр АНУ-д эхнэрийн хамт амьдарч байна. “Би бол Гиннесийн номд орсон анхны египет хүн. Эх орон минь ч надаар бахархаж баяр зохион байгуулсан” гэж байна.
|

|
Тэр энэ гайхамшигт булчингийнхаа ачаар олон оронд очжээ.
|

|
Ер хаана ч гэсэн хүмүүс гудамжинд тааралдаад булчингаа чангалахыг хүсч, жинхэнэ эсэхэд нь эргэлздэг байна.
|

|
Гэхдээ бас олон хүн түүнийг хиймэл, булчинтай байх гэж сэрддэг.
|

|
Харин “Далайчин Папай” энэ бүхнийг няцаадаг. Тэр 272 кг өргөж чадна. Тэр элдэв ярианаас залхаж булчингаа жинхэнэ гэдгийг нотлохын тулд японы телевизээр ультра авиагаар шинжлүүлсэн гэж байгаа.
|

|
Хэдий ийм алдар хүндтэй ч гэлээ тэр Массачусетс мужид Милфордын шатахуун цэнэглэх газарт долоо хоногийн 70 цаг ажилласаар л байна. Чөлөөт цагаараа харин чийрэгжүүлэх танхимд л цагаа өнгөрөөнө.
|

|
Түүний гурван цагийн бэлтгэл өглөөнийн 05,00 цагт эхэлнэ. Өсвөр насандаа тэр Арнольд Шварценеггерийн улаан фэн байсан гэдэг.
|

|
Хэргийн гол нь их жинтэй байхдаа биш харин зөв техник, хөдөлгөөний эвсэлтэй байж л амжитад хүрнэ. Мустафа өдөрт 3 кг мах, 4 кг нүүрстөрөгч идэж, 11 литр ус уудаг.
|

|
Би ингэж хичээллэхээсээ өмнө тарган байсан болохоор футболктой зургаа авхуулахаас ичдэг байлаа. Гэхдээ одоо тэр өөрийн амжилтдаа сэтгэл ханаагүй байгаа шүү. Тэр булчингаа 20 см-ээр ахиулж 101 см хүргэх бодолтой хэвээр.
|

|
Бас мөрөө бүр өргөн, илүү их булчинтай болгохыг хүсдэг байна. Үүний тулд өөртөө итгэлтэй байж, бэлтгэл сургуулилт байнга хийх ёстой.
|

|
Гэхдээ ямар ч байсан ойрын жилд энэ санаандаа хүрнэ дээ гэж ярьж байна. Харин эцэст нь тэрээр “Би жаахан эв хавгүй харагдаж байна уу, үгүй юу” гэж асуусан.
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа