
Дотуур хувцасны “Victoria’s Secret” шоуны загвар өмсөгч, үзэсгэлэнт энэ бүсгүйг Линдси Скотт гэдэг.
Гэхдээ тэр үргэлж ийм нүд гялбам гоо үзэсгэлэнтэй байгаагүй. Өөртөө томдсон харааны шил зүүдэг, ноомой охиныг үе тэнгийнхэн нь “нугасны муухай дэгдээхэй” хэмээн дууддаг байсан гэдэг.
Линдси Скотт дунд сургуулийн сурагч байхдаа ийм л “халтар” охин байжээ.

Бүх зүйл 20 наснаас эхэлсэн. 20 нас хүрсэн Линдси гэнэт нугасны муухай дэгдээхэйнээс үзэсгэлэнт хун болон өөрчлөгдсөн.
Харин одоо тэр ингэж харагдаж байна.

“Үл таних хүмүүс намайг сонирхож, миний санаа бодлыг асууж, надад элдэв гоё зүйл санал болгох болсон. Миний гадаад төрх надад мөнгө авч ирж эхэлсэн. Хүмүүс намайг сонсч, инээдтэй зүйл ярихад дагаж инээдэг болж билээ. Тэр бүү хэл шүтэн бишрэгч, дагагчид бий болсон шүү” хэмээн Скотт ярьж байна.
Гэтэл сайн юманд садаа мундахгүй гэгчээр гэнэт тодорсон гоо үзэсгэлэнд нэг дутагдалтай зүйл байсан нь атаархагчид байв.
Одоо тэр “тасархай” харагдах болсон тул атаархагчид “янхан, мөнгөний хүүхэн” хэмээн дуудах нь энүүхэнд болжээ. Гэхдээ саараасаа сайн нь олон гэдэг дээ. Зарим нь хүүхэлдэй шиг хөөрхөн түүгээр бахархан биширч, компьютерийн чиглэлээр эрдмийн цол хамгаалсан болохыг нь мэдээд гайхан алмайрдаг аж. Хааяа түүнд “Хүмүүс яагаад надад хайр зарлаад байна вэ? Би чинь нөгөө л нугасны муухай дэгдээхэй гээд байдаг охин шүү дээ. Юу л болоод байна даа?” хэмээн боддог гэнэ.



.jpg)
Эх сурвалж: MNEWS
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа