Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн нэгэн алслагдмал сууринд амьдардаг залуу нүүр, хүзүүн дээрх том хавдраа авахуулах мэс засалд оржээ. 23 настай Лалит гаж төрхөөсөө болоод хүмүүстэй харилцахаас татгалзсаар ирсэн аж. Нейрофиброматоз хэмээх генетикийн өвчнөөс үүдэлтэй хавдрыг авах мэс засал маш өндөр эрсдэлтэй байсан байна. Учир нь Лалитын нүүрэн дээрх хавдар судас ихтэй учир зүсэлт хийх үед ихээр цус алдана гэдгийг эмч нар мэдэж байжээ. Лалитын нүүрэн дээр хүүхэд байхад нь хавдар ургаж эхэлсэн бөгөөд тэрээр өнгөрсөн онд эрсдлийг үл тоон 6 цаг үргэлжлэх мэс засалд орохоор шийдээд байсан байна. Мэс ажилбарын дараа тэрээр “Одоо илүү дээр болсон учраас би маш их баяртай байна. Мэс засалд орохоосоо өмнө их айж байсан. Үхэх сэхэх эсэхээ мэдэхгүй байлаа. Гэхдээ одоо би ажил хийж мөнгө олох болно. Магадгүй эхнэртэй болох байх” хэмээн ярьжээ. Мөн тосгоныхон нь түүнд туслахын тулд байшин барьж өгөхөөр зэхээд байгаа юм байна.
Эх сурвалж www.shogt.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа