Дээрх зургийг та санаж байна уу? Хэдэн жилийн өмнө дэлхий нийтээр энэ зураг маш алдартай болж байсан билээ. Учир нь дэлхий дээрх хамгийн бяцхан хүүхэд буюу Amillia Taylor дөнгөж 21 долоо хоногтойдоо амьд төрсөн юм. Тэрээр 280 гр жинтэй 23 см урттай ердөө балны хэмжээтэй төрсөн гэдэг. Одоо түүнийг дэлхий даяар хамгийн азтай охин, хүн болох тавилантай хүүхэд гэдгээр нь бүгд андахаа байжээ. Иймхэн жинтэй төрсөн хүүхэд хэзээ ч урьд нь амьдарч байгаагүй тул түүнийг ийн нэрлэх болжээ. Түүний ээж гэнэт өвдөн эмнэлэгт ирснээр Amillia охиныг кесар хагалгаагаар гаргаж авах зайлшгүй шаардлагатай болж амьд төрсөн ч цаашид амьдрах ямар ч боломжгүй гэж эмч нар үзэж байсан ч охин байнгын инкабаторт унтан, гуурсаар есөн сарын турш хооллосны эцэст дэлхийн хүн амын тоог нэгээр нэмж чадсан билээ. Хамгийн азтай охин маань одоо аль хэдийн зургаан нас хүрэх гэж байгаа ба үеийнхнээсээ юм юмаараа илүү охин болж өссөн гэнэ шүү.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна