Хятадад ер хүний санаанд багтамгүй харгис хэрцгий явдал үе үе гардаг. Саяхан л гэхэд 10 настай хүүгийн гарыг хойд эцэг нь махны хутгаар тасдаж хаяад, буцалж байсан ус руу шидсэн явдал гарчээ.
Сиао Жун хэмээх энэ хүү Хятадын Лиаонин мужийн Шенянд ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Түүний ээж Сиао Шен өнгөрсөн жил Чен Сун гэх залуутай танилцаж, тэд түрээсийн байранд хамт амьдарч эхэлсэн байна. Чен Суныг гайгүй сайн залуу гэж итгэж байсан тул ээж хүү хоёул түүнд их сайн, хамтдаа орох оронтой болох гээд хамаатан саднаасаа мөнгө сураглаж эхлээд байжээ. Хүүгийн ээж Сиао Шен эцэг эх, гэр бүлийнхнээсээ мөнгө гуйх санаатай гэртээ уриад, энэ хугацаанд найз залуугаа түр өөр газар байж бай гэжээ. Гэтэл гэрийнхэн нь тэднийд төлөвлөснөөс бага зэрэг саатах болсон тул бүсгүй утсаар ярьж, дахиад жаахан хүлээ гэж хэлжээ. Үүнд уурласан залуу гэртээ хүрч ирмэгцээ хэрүүл хийж, уурандаа махны хутгаар хүүгийнх нь нэг гарыг хэрчээд, буцалж байсан халуун ус руу шидсэн байна.
Эмч нар хүүгийн гарыг залгах гэж үзсэн боловч буцлам усанд хийсэн учир нөхөн сэргээх аргагүй болсон байжээ. Тиймээс хүүд хиймэл гар хийхээр одоо эмчилгээ хийж байгаа аж. Хүү өөрт нь яагаад ийм зүйл тохиолдсоныг, яагаад “хойд эцэг” нь ингэж өөрчлөгдсөнийг ойлгохгүй байна гэж хэвлэлд ярьжээ. “Би түүнийг надад маш сайн аав болно гэж боддог байсан. Би түүнд маш сайн байсан” гэж хүү ярьжээ.
Энэ харгис явдлын дараа Чен Сун өөрийн хийсэн хэргээр цагдаад өөрөө утасдаж мэдэгдсэн бөгөөд одоо түүнийг цагдан хорьж, хэргийг шалгаж байгаа аж.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна