ЗАГВАРЛАГ RACHEL SARAH BILSON


Билсон нь 1981 оны 8 сарын 25-ны өдөр Лос Анжелас хотноо Janice болон Danny Bilson нарын охин болон мэндэлжээ. Түүний ээж бэлгийн гаж согогийг эмчлэгч эмч, харин эцэг нь зохиолч, найруулагч, продюссер байсан бөгөөд еврей хүн байжээ. Тэрээр 2003 оноос эхлэн жүжиглэж эхэлсэн байна. 2005 онд тэрээр Максим сэтгүүлийн гаргадаг 100 халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд оржээ. Мөн 2006 онд Английн “FHM”  сэтггүүлийн Дэлхийн 100 тачаангуй бүсгүйчүүдийн 28-д жагсаж чадсан байна. Түүний анхны киноны дүр нь “Сүүлчийн үнсэлт” нэртэй романтик инээдмийн кино байсан байна. Билсон Жүжигчин Адам Бродитой 3 жилийн турш болзож байгаад 2006 онд салсан байна. Тэр 2007 онд “Шилжигч” киноны зураг авалтын үеэр Hayden Christensen-тай танилцаж 2008 онд сүй тавьсан бөгөөд 2010 оны дунд үеэр хосууд салсан байна. Гэхдээ тэд хэдэн сарын дараа эргэн болзож эхэлжээ. Билсон сайн жүжигчний хажуугаар маш сайхан хувцасладаг. Сайтынхаа уншигчиддаа түүний хувцаслалтын талаар толилуулж байна.