Лалын ертөнцийн мисс нэртэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Индонезид болж, Нигерийн 21 настай бүсгүй Обабиеи Айша Ажибола тэргүүн миссийн титэм хүртжээ. Индонезид болж буй Дэлхийн миссийн тэмцээнтэй давхцсан энэхүү тэмцээн нэг талаараа лалын шашныг үл хүндэтгэсэн Дэлхийн миссийн тэмцээнийг эсэргүүцсэн хэрэг гэнэ. Тус улсын Бали аралд болж буй Дэлхийн миссийн тэмцээнийг лалын шашинт индонезичууд хүчтэй эсэргүүцэж байгаа ч нэгэнт товлогдсон тэмцээнийг өндөр хамгаалалт дор хийхээр шийдсэн юм. Ямартай ч бүсгүй хүний гадаад үзэмж, хүнлэг нинжин сэтгэл, авьяас чадварыг илрүүлэн гаргахын зорьдог Дэлхийн миссийн тэмцээний эсрэг зохион байгуулсан Лалын ертөнцийн миссийн тэмцээнд Иран, Индонези, Малайз, Бруней, Нигери, Бангладеш зэрэг орны 500 бүсгүй эхний шатанд өрсөлдсөнөөс финалд 20 нь тунаж үлдсэн байна. Тэднийг уламжлалт миссийн тэмцээн шиг гоо үзэмж, авьяас чадвараа нь биш харин лалын шашны ёс заншлаа хэр мэддэг, Коран судрыг хэр гүнзгийн судалснаар нь шалгаруулсан байна. Тиймдээ ч миссийн титэм хүртсэн бүсгүйд Меккагийн мөргөлд оролцох эрхийг шагнал болгон гардуулжээ. Жил бүр Саудын Аравийн Меккад лалын шашны хамгийн том эргэл мөргөл болдог билээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ