Шинэ iPhone 5S худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээсэн хүмүүс аль хэдийнэ “Apple”-ийн дэлгүүрийн гадна дугаарлаад эхэлжээ. Apple-ийн шинэ бүтээгдэхүүн баасан гаригаас худалдаанд гарч эхлэх боловч iPhone 5S-ийн хамгийн анхны худалдан авагчид болох гэсэн яаруу хэрэглэгчид байраа эзэлсэн нь энэ. Apple-ийн Лондон дахь салбар дэлгүүрийн гадна хамгийн эхэнд дугаарласан Харари хэмээх энэ залуу iPhone 5S-ийг худалдан авсан хамгийн анхны британи болохын тулд хоёр дахь хоногтоо майханд хонож байгаа гэнэ. Түүний дугаарласан байрыг зарим хүн 200 фунтээр худалдан авах санал тавьсан ч тэр 1000 фунтээс нааш хөдлөхгүй гэж хэлж байна. Түүний дараагийн дугаарт Грийн хэмээх өөр нэг залуу мөн л майхнаа босгон дугаарлаж байгаа бөгөөд тэр хоёр өмнө нь ч бас Apple-ийн гадаа дугаарлаж байсан учир хэдийнэ зүс мэддэг болжээ. 

Apple компани шинэ бүтээгдэхүүн гаргах бүрт, тэр тусмаа шинэ iPhone худалдаанд гаргах бүрт дэлгүүрийнх нь гадна уртаас урт дараалал үүсдэг учир эдний галзуу фэнүүд эртнээс байр байраа эзэлж байгаа юм. 
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа