Энэ тоглоом биш, харин бодит үнэн. Төрсөн цагаасаа эхлэн 24 нас хүртлээ хэвлийд нь зүрх нь цохилсоор ирсэн залуу одоо л нэг юм жирийн хүн шиг амьдарч, чөлөөтэй амьсгалж чадахаар болжээ. Хятадын Хэнань мужид амьдран суудаг Хуан Ронгмин гэгч залуу саяхан амьдралыг нь өөрчлөх хагалгаанд оржээ. Тэрээр зүрхнийхээ гажиг байршлийг засч, хэвлийгээс цээжний хөндийд шилжүүлэх мэс засалд орсон байна. Ховор тохиолдох өвчтэй Хуан 24 жил ийм байдалтай явсан бөгөөд саяхан эмч нар түүний биеийн байдал маш хурдан муудаж байгааг мэдээлсэн байна. Түүнд яаралтай хагалгаа хийх шаардлагатай байлаа.
Зүрхний байрлалын төрөлхийн гажиг маш ховор тохиолдох өвчлөлийн тоонд ордог бөгөөд саяд таван хүүхдэд л илэрдэг байна. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь төрснийхөө дараа нас бардаг аж. Хуаны эцэг эх хагалгааны төлбөрийг төлөх чадваргүй байжээ.

Харин өндөр үнэтэй дээрх хагалгааг хийлгэх мөнгийг хэвлэлүүдээр түүний талаар шуугиж эхэлснээс хойш иргэд хандивлажээ. “Энэ бол миний мөрөөдөл байлаа. Би бусдын адил жирийн хүн шиг амьдарч чадахаар боллоо” хэмээн Хуан “Chinadaily” сонинд ярилцлага өгчээ. Хагалгаанд орохын өмнө түүний хэвлийн хэсгийн нимгэн арьсан дороос зүрх нь мэдэгддэг байжээ.

Хүүг төрөхөд нь эмч нар амьдарч чадна гэж төсөөлөө ч үгүй гэнэ. Хуаны эцэг эх хүүгээ аврахын тулд бага байхад нь бусад хүүхдүүдтэй тоглохыг ч хориглодог байжээ. Учир нь өчүүхэн төдий цохилт л түүний хамгаалалтгүй зүрхийг гэмтээж болох байлаа. Хагалгааны зардал 33 мянга орчим доллар байсан бөгөөд олон түмний хандиваар ердөө зургаахан хоногийн дотор цугларчээ. Хагалгаа 10 цагийн турш үргэлжилж бас амж
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа