Дэлхийн хамгийн тачаангуй арми аль улсад байгааг англичууд тодруулжээ. Их Британий "The Sun" сонины явуулсан интернэт асуулгад 16 мянган хүн оролцсон байна.
Тэдгээрийн 17% нь буюу 2656 хүн Румыны армийн эмэгтэй цэргүүдийг хамгийн тачаангуй гэж саналаа өгчээ. Тэд "Дэлхийн хүчирхэг гүрнүүдээс зэр зэвсэг, байлдааны хүчин чадлаар дутуу ч Румын улсад нууц зэвсэг бий. Тэр нь энэ улсын тачаангуй эмэгтэй цэргүүд" гэж тодорхойлжээ.
Хоёрт "Дарангуйлагч" киноны эмэгтэйчүүдийн отряд оррв. Хорвоод байхгүй хийсвэр дүр болох адмирал-генерал Аладины эмэгтэй цэргүүд ийнхүү бодит армийг ч ялсан байна. Харин гуравт манай хойд хөрш Оросын армийн эмэгтэйчүүд жагссан байна. Ингэхэд урд хөрш Хятадын эмэгтэй цэргүүд 14-р байранд шалгарчээ. Уг нь манай Монголын эмэгтэй цэргүүд дээгүүр л давхимаарсан. Тэргүүн байранд орсон Румыны эмэгтэй цэргүүдтэй харьцуулаад хар л даа. Даан ч монголчууд маань цөөхүүлээ болохоор интернэт санал асуулгад урагшаа ахиагүй байх.
Сонирхуулахад, тайчих дуртай израиль эмэгтэйчүүд 6-д оржээ. Ингээд эхний хэдэн байранд орсон дэлхийн хамгийн тачаангуй армиудыг дэс дараалан танилцуулъя: Румын, "Дарангуйлагч" киноны баатрууд, Орос, Польш, Грек, Израиль, Их Британи, Финлянд, Серб, Швед, АНУ, Пакистан, Австрали, Хятад.
Харин хамгийн сүүлийн байруудад Сент-Люси, Колумб, Ливи, Мексик, Индонезийн эмэгтэй цэргүүд оржээ.
"The Sun" сонины сэтгүүлчид анх Израилийн армийн эмэгтэй цэргүүдийн шалдан нүцгэн гэрэл зургуудыг хараад ийм санал асуулга явуулахаар шийдсэн аж.
Румыны армийн эмэгтэй цэрэг.

"Дарангуйлагч" киноны баатрууд.
Оросын арми.
Польшийн эмэгтэй цэрэг.
Грекийн эмэгтэй цэргүүд.

Израилийн эмэгтэй цэргүүд. 
Их Британий эмэгтэй цэрэг. 
Финляндын эмэгтэй цэрэг.
Сербийн армийн эмэгтэй цэргүүд..jpg)
Шведийн эмэгтэй цэрэг.
Америкийн эмэгтэй цэрэг.
Пакистаны эмэгтэй цэрэг.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ