
|
1
|
Жигмэ 8 настай, дүү Соном нь ой хагастай.
Жигмэ, Соном хоёр бол эгч дүү хоёр. Тэдний хот айл далайн төвшнөөс 5000 метрийн өндөрт Гималай уулан дахь зусландаа байгаа. Жигмэд би өөрийнх нь зургийг үзүүлэхэд тэр гайхаж, бүр хашгираад зугтаасан. Гэрт нь толь байхгүй болохоор тэр өөрийнхөө төрхийг анх удаа л харж байгаа нь тэр байсан л даа.
|

|
2
|
Яма. 8 настай. Лхас хот
Яма аав ээж, гурван дүүтэйгээ Каммужаас зургаан долоо хоног явж Лахс хотод ирсэн. Тэр замын туршид 10 сартай дүүгээ үүрч явсан гэж аав нь хэлж байна. Хамгийн том нь болохоор аав ээждээ хамгийн их тусалдаг нь тэр.
|

|
Пусунг 64 настай, Дондов 32 настай. Пуга хөндий. Ладак Пусунг, Дондов хоёр бол аав хүү хоёр. 5200 метрийн өндөрт, арванхоёрдугаар сард нэг их салхитай хүйтэн өдөр таарсан. Тэд сарлаг хөтлөөд тэр хахир хүйтэнд ажрахгүй л явж байсан л даа. Ийм дүр зургийг магадгүй 200 жилийн өмнө умард америкт л харах байсан байх
|

|
4
|
Цэдэн. 81 настай. Чогламсар. Ладак
Цэдэн төвд нутгаа, сарлаг, ямаан сүргээ орхиод бараг тавин жил болж байгаа. Тэр бол Ладак дахь дүрвэгсдийн Чогламсар хуаранд байгаа 2000 дүрвэгч төвдийн нэг. Энд түүнд ердөө ганц ямаа, ногоо тарьдаг өчүүхэн газар л бий. Би шүтлэгтэй хүн болохоор бүх зүйл сайхан болно доо гэж итгэж л сууна гэж тэр хэлсэн. |

|
5
|
Шело 20 настай, Бямба 17 настай. Ньялам. Төвд
Шело, Бямба хоёр бүр багаасаа үерхсэн. Тэд Ньяламын зочид буудалд ажилладаг. Хэдийгээр энэ жижигхэн тосгон ч Эверест рүү явдаг замд болохоор уулчид үүгээр байнга явдаг. |

|
6
|
Дулмаа. 38 настай. Чантанг. Ладак
Дулма өмнө нь хэзээ ч барууны хүмүүстэй уулзаж байгаагүй гэсэн. Над руу дөхөж ирээд их удаан харж байснаа мөрөнд минь гараа хүргээд гараа их л хурдан татсан. Энэ залуу бүсгүй нүүдэлчдийг бүгдийг нь хамтралд оруулна гэсэн яриа гарахаар гэрийнхнийхээ хамт төвд энэтхэгийн хил даван ирсэн нь энэ. |

|
7
|
Норзум. 44 настай. ЦоМораринуур. Ладак
Бүр хүүхэд байхдаа гэрийнхнийхээ хамт төвдөөс зугтааж ирснээ сайн санадаг. Шөнө яваад л өдөр нь нуугдаад 20 хоног явж байж хил давсан гэдэг. 5000 метрийн өндөрт, хэт хүйтнээс болж дүү нь нас барсан. Гэтэл өнөө байгаа газар нь ч гэсэн төрсөн нутгаас нь илүү эрс тэс гэж Норзум ярьж байна. |

|
8
|
Лувсан 67 настай, Дэнзэн 13 настай. Балба
Лувсанг 1959 онд 66 лам нөхрийн нь хамт баривчилсан. Тэр 21 жилийн дараа шоронгоос ердөө гурвуул гарчээ. Сайн найз нь шоронд түүний гар дээр нас барсан. Лувсан Дэнзэнтэй таараад найзынх нь хойд дүр болохыг мэдэрсэн. Түүнээс хойш хамт байгаа. |

|
9
|
Цэзим 79 настай, Дэхи 72 настай. Дарамсала.Энэтхэг
Тэр хоёр хуучны найзууд. Тэд төвдөөс 1959 онд зугтаж гарсан 100 мянган иргэний хоёр нь энэ. Дэхигийн нөхөр нь бослогын үеэр амь алдсан ч Дэхи таван хүүхдээ авч гарч чадсан. Тэд өнөө болтол Дарамсалад далай ламын дэргэд аж төрж байгаа. |

|
10
|
Пэмба 4 настай. Трсан. ак-Ток. Ладак
Энэ бяцхан охин ээж, эгчтэйгээ хамт нарны бүжгийн надаамд оролцохоор ирсэн. Арванхоёрдугаар сарын ид хүйтэн цаг ч гэсэн тэрээр нээлтийн ёслолын үеэр ер даарсан янзгүй байсан. |

|
11
|
Самдан. 72 настай. Ганданхийд.Төвд
Самдан энэ хийдэд бүр 12 настай байхдаа ирсэн. Гандан бол төвдийн шашны их сургуультай том хийд. Соёлын хувьсгалын үед бусад 6200 хийдийн нэгэн адил бүгдийг нураасан ч сэргээсэн 11 хийдийнх нь нэг. Тэр одоо хүртэл энд л амьдарсаар байгаа. |
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ