Хэдхэн хоногийн өмнө Монголын интернэт хэрэглэгчдийн дунд шуугиан тарьж байсан нэгэн бичлэгийг та бүхэн санаж байгаа байх. Тэрхүү бичлэгийг үзсэн хэний ч зүрх өвдөж, уур хилэн бадарч байсан нь дамжиггүй . Тэрхүү өрөвдөм хүүгийн нэрийг Хюго Ванг гэдэг байсан бөгөөд 17 хон сартайдаа асрагч эмэгтэй 28 настай Агнес Вонг гэгч хүйтэн сэтгэлт алуурчны гарт удаан хугацаанд зовж тарчлан байж энэ хорвоог гаслантайгаар орхижээ. Хүү алуурчны гарт удаан тарчилсаны эцэст тархиндаа хүнд гэмтэл аван эмнэлгийн орон дээр амьсгал хураасан байна. Энэ явдал 2007 оны 1 сард Английн Ливерпүүл хотод болжээ. Энэхүү эмэгнэлт явдлын үнэн түүхийг та бүхэнд хүргье
Агнес Вонг гэгч нь 28 настай Англид цагаачилж очсон Малайзийн цагаач байж. Тэрээр Ливерпүүл хотод амьдардаг байсан бөгөөд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хийн амь зогоодог байж. Талийгаач хүү Хюго Вангийн аав ээж нь Ливерпүүлийн нэгэн Хятад ресторанд ажилдаг Хятадын цагаачид байсан байна. Алуурчин Агнес Вонг нь тэрхүү хятад ресторанд ажиллаж байх үедээ хүүгийн аав ээжтэй танилцжээ. Хюго Ванг хүүгийн аав ээж нь алуурчинд долоо хоногт 200 еврогийн цалин өгч хүүхдийнхээ асрагчаар авч ажиллуулсан байж. Тэрээр хүүхэд асарч байгаа үедээ бяцхан хүүг зөвхөн уйллаа гэдэг шалтгаанаар хэрцгийгээр зоддог байжээ. Хөөрхий хүүг үсний халуун сэнсээр түлэх, хуванцар шугамыг хугартал зодох зэргээр тарчлаадаг байж. Хүүг тархины гэмтэлтэйгээр эмнэлэгт очсоны дараа л түүний биед үүссэн шарх сорив хөх няц болсон биеийг харсан эмч нар цагдаад мэдэгдэж алуурчин баригдсан байна. Алуурчин эмэгтэй 5 жилийн ял авсан бөгөөд ялаа Малайзийн шоронд эдлээд дуусаж байгаан байна. Хүүг зоддог байсан шугам тарчлаан зовоож байсан үсний сэнс зэрэг зургуудыг орууллаа.
Алуурчин Агнес Вонг
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо