Жинхэнэ эрчүүдийн шинж гэнэ


Орон орны соёл гэж янз бүр байх юм даа. Жишээлэхэд, Өмнөд Италийн Нола хотод “Festa Dei Gigli” баярын үеэр эрчүүд асар хүнд модон хүнийг мөрлөн үүрч гудамжаар явдаг.

 

Хийц нь аймаар хүнд болохоор удаан хугацаанд үүрэхээр судас булчин нь гэмтэн хаван үүсгэдэг. Нутгийн уламжлалаар эр хүний мөрөн дээр гарсан хаван хэдий чинээ том байна тэр хэмжээгээр их хүндийг үүрсэн, зоригтой, секси эр гэж тооцогддог гэнэ.

 

Нутгийн хүүхнүүд ийм эрчүүдэд нугасгүй болохоор харшир эрчүүд нь майк өмсөж, эсвэл бүр цээж нүцэглэн баярын үеэр олсон хавангаараа гайхуулж хүүхнүүдийг панаалддаг юм байх.