Одууд ийм л газар амьдардаг


Манай гаригийн хамгийн нөлөө бүхий одуудын жагсаалтад орсон эрхмүүд хаана, ямар сууж, орд харшид амьдрадгийг Форбес болон хэд хэдэн сайт хамтран нийтэд дэлгэжээ. Энд тэдни й худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, үнэ өртөг нь бий.
  • 1
    Мадонна.
    Нөлөө бүхий одуудын жагсаалтын 5-д бичигдсэн. 
    Калфорни мужийн Беверли-Хиллз дэх харш нь 22,5 сая долларын үнэтэй. 
    1500 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ харш 5000 хавтгай дөрвөлжин метр талбайтай газарт байдаг. 9 унтлагын өрөө, хорё давхар гуанз, спортын танхим,уулзалтын хэд хэдэн өрөө бий. Гэсэн ч дуучин маань өөрөө Манхэттений Ист-Сайд дахь Таунхаустаа амьдардаг. Үүнийг нь 2009 онд 32,5 сая доллараар үнэлж байсан. 
  • 2
    Тейлор Свифт
    Нөлөө бүхий одуудын жагсаалтын 6-д бичигдсэн
    Атлантын далай дахь Уотч Хилл дэх харш нь 17 сая долларын үнэтэй. 
    Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгөөрөө олны анхааралд ороод байгаа. Энэ оны дөрөвдүгээр сард худалдаж авсан энэ газар 20 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 65 метр наран шарлагын газар бий. Массачусетс мужийн Хаянис бас нэг харш бий нь 4,8 сая доллараар үнэлэгдэж байсныг долоон сарын өмнө худалдсанн. Калифорни мужийн Беверли-Хиллзэд 4 сая доллараар авсан бас нэг харш бий. 
  • 3
    Джон Бон Джови
    Нөлөө бүхий одуудын жагсаалтын 7-д бичигдсэн
    Нью-Йорк дахь New Museum сууц нь 42 сая долларын үнэтэй. 
    Тэр энэ сууцыг 2007 онд худалдаж аваад засварт нь нэг са ядоллар зарцуулсан гэдэг. Таван унтлагын өрөөтэй, хэд хэдэн усны өрөө, ханын зуух, хот харах том цонхтой энэ сууц 692 хавтгай дөрвөлжин метр талбайтай. 
  • 4
    Жастин Бибер
    Нөлөө бүхий одуудын жагсаалтын 9-д бичигдсэн. 
    Калабасас хот дахь энэ сууц нь 6,5 сая долларын үнэтэй. 
    Жахстин Бибер Лос-Анжелосын ойролцоох, зургаан унтлагын өрөө, 7 ваннтай нийтдээ 855 хавтгай дөрвөлжин меьтр талбай бүхий энэ сууцыг өнгөрсөн жил худалдан авсан. 
  • 5
    Женнифер Лопес
    Нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтын 12-т бичигдсэн. 
    Нью-Йорк мужийн Уотер Милл дэх энэ эдлэн 10 сая долларын үнэтэй. 
    890 хавтгай дөрвөлжин талбайтай энэ байшин найман унтлагын, ванны 7 өрөө, тусдаа саунтай. 12 мянган хавтгай дөрвөлжин талбайтай эдлэнд нь бассейн бас бий. Дуучны “Порше”-д зориулсан гараж байгаа. Лопес бас Нью-Йорк, Калифорни мужуудад нэг нэг байшинтай. 
  • 6
    Рианна
    Нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтын 13-т бичигдсэн. 
    Лос-Анжелос дахь орчин үеийн загвар бүхий энэ харш 12 сая долларын үнэтэй. 
    2021 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ сууцаа Рианна өнгөрсөн оны арван хоёрдугаар сард худалдаж авсан. Энэ унтлагын 7, ариун цэврийн 9 өрөө бий. Цэцэрлэг нь 560 хавтгай дөрвөлжин метр, бассентай. 
  • 7
    Леброн Джеймс
    Нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтын 16-д бичигдсэн. 
    Флорида мужийн Майам дахь энэ харш нь 9 са ядолларын үнэтэй. 
    Сагсан бөмбөгийн од Леброн Жеймс энэ эдлэнгээ 2010 онд Miami Heat багт орсныхоо дараа худалдаж авсан. Далайн эрэг дээр 1130 хавтгай дөрвөлжин метр талбай эзэлдэг эдлэнгийн байшин нь унтлагын зургаан өрөөтэй, гэрийн кино театртай. Хашаандаа том бассейн, 18 метрийн хоёр завины зогсоол бий. 
  • 8
    Кэти Перри
    Нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад 18-д бичигдсэн. 
    Лос-Анжелосын Холливудын бульвар дахь энэ харш 6,5 сая долларын үнэтэй.
    Гэргий байсан Рассел Брэндтэй хамт 2011 онд худалдаж авсан. Эдлэн газар нь нийтдээ 16 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Энэ тавдугаар сард зэргэлдээ газруудаас нэлээд газар нэмж авахад 11,2 сая доллар зарсан гэдэг. 
  • 9
    Леонардо Ди Каприо
    100 эрхмийн жагсаалтад Леонардо 21-д бичигдсэн. 
    Калифорни мужийн Малибу дахь энэ эдлэн 18,9 сая долларын үнэтэй.
    Сард 75 мянган доллар зарцуулдаг энэ байшингаа жүжигчин өнгөрсөн арваннэгдүгээр сард 23 саяар худалдахаар зарласан ч 18,9 саяаас хэтрээгүй. Түүнд бас АНУ-ын эрэг орчимд бас эдлэн байгаа. Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт бас харштай.
  • 10
    Криштиан Роналду
    Нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад 31-д бичигдсэн. 
    Мадрид дахь харш нь 7,1 сая долларын үнэтэй. 
    Real Madrid-ын од түүнийг өөр багт очих гэж байна гэсэн дуулианыхаа үеэр энэ бүхнийг худалдаж авсан. 4000 хавтгай дөрвөлижн метр талбайд байдаг энэ харш унтлагын долоон өрөөтэй, зэргэдээ хоёр бассейн, цэцэрлэгтэй. 
  • 11
    Эштон Катчер
    Нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтын 53-т бичигдсэн.
    Лос-Анжелос дахь энэ харш 8,5 сая долларын үнэтэй. 
    Тэрээр 2012 онд Дэми Мураас салсныхаа дараа авсан байшин. Цонхоор нь нуур харахаар барьсан байшин. 
  • 12
    Кани Уэст
    Нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтын 59-д бичигдсэн. 
    Лос-Анжелосын энэ эдлэн 3,15 сая долларын үнэтэй. 
    Рэп дуучин маань 380 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ сууцыг тавдугаар сард авсан. Үүний өмнө тэр өөрийн найз бүсгүй Ким Кардашьянтай хамт Уэстэд бас нэг байшинг 11 сая доллараар худалдаж авсан. Гэхдээ хоср сар өнгөрөхөд л тэр нь нэг сая доллараар хямдарсан. Түүнд бас Манхэттений Соход харш байгаа. 
  • 13
    Женнифер Энистон
    Нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтын 64-т бичигдсэн. 
    Лос-Анжелосын Бел Эйр дүүрэг дэх энэ эдлэн 20,97 сая долларын үнэтэй. 
    Тэр Беверли-Хиллз дэх эдлэнгээ 35 сяа доллараар худалдсаныхаа дараа Манхэттенд зэргэлдээ хоёр байрыг 7 саяар авсан. 790 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ байр 12 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд оршино. Усан үзмийн цэцэрлэгтэй. 
  • 14
    Жизель Бундхен
    100 эрхмийн жагсаалтын 81-д бичгдсэн.
    Лос-Анжелосын энэ эдлэн 20 саяын үнэтэй. 
    Яг л шилтгэн шиг харагдах энэ харшийг нөхөр болох хөл бөмбөгч Том Брэдийтэй хамт эзэмшдэг. Унтлагын 8 өрөө, чийрэгжүүлэх танхимтай. Зургаан машины гараж, цахилгаан шаттай. 
  • 15
    Кристин Стюарт
    Нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтын 70-д бичигдсэн. 
    Лос-Анжелос дахь энэ эдлэн нь 2,2 сая долларын үнэтэй. 
    Тэр энэ байшинг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард худалдаж авсан. Унтлагын, ариун цэврийн тус бүр дөрвөн өрөөтэй, ажлын өрөө ч бий. 1000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий эддлэнд бассейн, түүдэг асаах газар хүртэл бий.