
|
Зара олон жилийн турш бусдаас эрс ялгаатай байна гэдэг ямар хэцүү байдгийг биеэрээ амсаж иржээ. Түүнийг хүүхдийн автобусанд суух эрхтэй гэдгээ батлаж чадаагүй гэж удаа дараалан сургуулийн автобус хөөж буулгадаг байж. Мөн найз нартайгаа явж байхад нь хэнийх нь ээж нь вэ гэж лавлан асуудаг байжээ.
|

|
Харин одоо хагалгааны ачаар үе тэнгийнхнээсээ бараг ялгагдахгүя болж. Үүний ачаар коллежид элсэн суралцаад, яваандаа гоо сайхны салон нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрээр "Одоо намайг гудамжаар явж байхад хүмүүс гайхаж харахаа байсан. Одоо л би өөрийгөө өсвөр насны хүүхэд гэдгийг мэдэрч байна" гэжээ.
|

|
Зара нь 22 настай Рики гэдэг залуутай танилцан үерхэх болсон байна.
|

|
Зараг 4 настай байхад эмч нар липодистрофи гэдэг онош тавьсан байна. Ээж нь яг ийм өвчтэй хүн бөгөөд өөрөөс нь удамшуулан авсан гэдгийг Зарад тайлбарлаж өгөөд бусдын юу гэж ярихыг битгий тоож бай гэж хэлсэн гэнэ.
|

|
Зара "8-10 насны хооронд л хамгийн аймаар байсан. Намайг эмгэн, сармагчин гэж дооглодог, зоддог байлаа. Хүн надаас хэдэн настай вэ гээд асуучих вий гээд яс хавтайдаг байлаа" гэжээ.
|

|
"Хэд хэдэн удаа намайг сургуулийн багш гэж андуурч хамт сурдаг хүүхдүүдийн өмнө маш эвгүй байдалд оруулж байлаа"
|

|
"Гоо сайхны хагалгаа бол миний мөрөөдөөд ч чаддаггүй байсан гайхамшигтай боломжийг олгосон юм. Би хагалгааны дараа боолтыг аваад толинд өөрийгөө хараад жинхэнэ аз жаргалтай байсан"
|

|
"Би юм болно гэж мөрөөдөө ч үгүй байсан. Одоо би сайхан амьдармаар байна. Манайхан надаар бахархдаг байгаасай гэж хүсч байна. Өвчин бүрэн эдгээгүй, өвчнөөс болоод богино наслах байх ч гэдгээ мэдэж байгаа. Ямар ч байсан бид одоо өсвөр насны хүүхэд шиг царайтай болсон. Гэхдээ туулж өнгөрсөн амьдралаасаа болоод би дотроо хэдийн том хүн болсон"
|
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна