Энэ явдал яг хагас жилийн өмнө болжээ. Бразилийн нэгэн засан хүмүүжүүлэх газрын ялтан эр оргох гээд бүтэлгүйтжээ. Тэрээр хананд гаргасан нүхээр оргох гэсэн ч тэндээ гацчихсан аж. Оргох төлөвлөгөө бүтэлгүйтсэн нь шалтгаан нь хоригдол Рафаэль Валадогийн “бакь” бие. Тэрээр хэсэг хамынхаа хамтаар засангаас оргохоор шийдэж, өрөөнийхөө ханыг шүршүүрийн хоолой ашиглан нүх гаргасан байна. Ингээд шөнө болоход гаргасан нүхээр тэдний нэг нь эхлээд гарч, дараа нь Валадогийн ээлж иржээ. Гэвч тэр нүхний голд очоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан аж. Хичнээн оролдоод ч гарч чадаагүй тэрээр аргагүйн эрхэнд тусламж дуудаж, удалгүй шоронгийн харгалзагчид гүйлдэн иржээ. Ингээд гал сөнөөгчдийг дуудаж, тэд хэдэн цагийн турш оролдсоны эцэст хоригдлыг цоолсон нүхнээс гаргаж чадсан байна. Валадогийн хавиргууд хугарсан тул түүнийг эмнэлэгт хүргэжээ. Түүний өмнө нүхээр гарч чадсан ялтан оргож чадсан бөгөөд үлдсэн хоригдол оргохыг завдсан хэргээр ялаа нэмүүлсэн гэнэ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна