Энэ зураг 4,3 сая ам.долларын үнэ хүрсэн гэвэл та итгэх үү. Тэгвэл Рейн мөрний энэхүү зургийг дахин давтагдашгүй хэмээн үзсэн нэгэн эрхэм Кристигийн дуудлага худалдаагаар ийм хэмжээний мөнгө хаяж, уг гэрэл зургийг хувийн цуглуулгадаа багтаажээ. Нэрээ нууцалсан худалдан авагч энэ зурагны төлөө 4 сая 338 мянган 500 ам.доллар төлөхөөр болсон байна. Үүгээр “Рейн II” хэмээх энэ зураг дэлхийн хамгийн үнэтэй гэрэл зураг боллоо. Зургийг 1999 онд Германы зурагчин Андрейс Гурски авсан юм байна. Тэрээр өнгөөр баялаг гэрэл зураг авдгаараа алдартай нэгэн аж. 81:140 инчийн хэмжээтэй хэвлэсэн уг зургийг ийм өндөр үнэ хүрнэ гэж дуудлага худалдаа зохион байгуулагчид ч, оролцсон хүмүүс ч өөрсдөө таамаглаагүй гэнэ. Гэхдээ худалдаанд оролцогчид таван минутын турш зургийг тасралтгүй харж ажигласны дараа гайхамшгийг нь олж мэдрээд, үнэ хаялцуулж эхэлсэн гэнэ.
Үүнээс өмнө Синди Шерман хэмээх зурагчны “Нэргүй #9” зураг 3.89 сая ам.доларын үнэ хүрч, рекорд тогтоож байсан юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ