АНУ-ын Калифорни мужийн Шерман-Окс хотын 17 настай сурагч Жэйк Дэвидсон өөрийн үе тэнгийн хөвгүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэн төгсөлтийн үдэшлэг дээрээ супермоделийг дагуулж ирсэн байна. Энэ хөвгүүн YouTube дээр тавигдсан роликийн ачаар дэлхий даяар алдаршсан аж. Тэр бичлэг дээр сургуулиа төгсч буй хөвгүүн АНУ-д ихээхэн нэр алдартай загвар өмсөгч Кэйт Аптоныг тэрхүү төгсөлтийн үдэшлэгт түүнтэй хамт очихыг гуйжээ. Эрчүүдэд зориулсан сэтгүүлүүд дээр гэрэл зураг нь гарч алдаршсан 20 настай шаргал үст бүсгүй Дэвидсонд зөвшөөрсөн хариу өгсөн ч ажлын хуваарь нь дэндүү давчуу байсан учраас цаг зав гаргаж чадаагүй гэнэ. Түүний оронд Дэвидын найз бүсгүйн дүрийг бүтээхээр Аптоны мэргэжил нэгт бүсгүй уриалгахан иржээ. Тэр бол Данийн 21 настай супермодель Нина Агдал байв.
Урт хөлтэй үзэсгэлэнт бүсгүй байнгын ажилтай байдгаас болоод өөрөө сургуулийнхаа төгсөлтийн үдэшлэгт очиж чадаагүй гэдгээ өгүүлжээ. Тиймээс тэрээр алдсан зүйлээ дуртайяа нөхөхөөр болсон аж. “Ийм зүйл болно гэж би огт бодсонгүй. Энэ бол хувь заяаны эргүүлэг. Би энэ тухай бүхий л амьдралынхаа туршид ярьж, дурсах болно” хэмээн дэндүү гайхаж цочирдсон Жэйк өгүүлжээ. Агдал бүсгүй, Дэвидсон нар тус сургуулийн төгсөлтийн үдэшлэгийн хамгийн гол хос болсон байна. Нэртэй загвар өмсөгч бүсгүй усан ногоон өнгийн намирсан даашинз өмссөн бол од хөвгүүн костюм өмсч, эрвээхэй зангиа зүүжээ. Нина Агдал “найз” хөвгүүнээ сайхан залуу гэж хэлээд цаашид түүнтэй харилцаа холбоотой байна гэдгээ амлав.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна