Хятадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд том цүнхтэй зүйлийг дааж ядан хотоор хэсч яваа нэгэн эрийг анхааралдаа авчээ.Тэр бол 35 настай Ян Чен гэгч эхнэр Лин Саны хамтаар гар, хөлний хүнд өвчнөөр өөд болсон охиныхоо цогцсыг шарил хадгалагч газраас аваад явж байгаа нь энэ аж.
Сүүлийн хэдэн жилийн турш эхнэр, нөхөр хоёр өөр хотод амьдарч байгаа бөгөөд ядуугийн туйлд хүрсэн тул охиныхоо өндөр өртөгтэй эмчилгээний төлбөрт өгөх мөнгө байгаагүй аж. Мөнгөгүй тэдэнд охиныхоо гашуудлын ёслолыг хийх нь бүү хэл авс худалдан авах ч чадвар байгаагүй байна. Тиймээс Ян охиныхоо цогцсыг ямар ч байсан гэртээ аваачихаар шийдсэн аж. Тэрээр хямдхан уут худалдан авч цогцсыг хийгээд Аньхой мужийн Хэфэй хотын галт тэрэгний буудал дээр иржээ. Тэр өөрийг нь анзаарахгүй байх гэж бодож л дээ.
Гэвч Яны төлөвлөгөө нурав. “Сэжиг” бүхий ачаатай эрийг эхлээд автовокзал дээр байсан хүмүүс анзаарсан байна. Дараа нь галт тэргэнд суухаар ачаагаа тусгай сканераар оруултал хамгаалалтын албаныхан нүдэндээ ч итгэсэнгүй. Хяналтын компьютерийн дэлгэц дээр цогцос гараад иржээ. “Бид шууд л цагдаа руу утасдаж болсон явдлын талаар хэлсэн. Тэр зорчигч бидний асуултад хариулахаас татгалзсан” хэмээн галт тэрэгний буудлын аюулгүй байдлын албаныхан ярьж байна.
Ингээд цагдаа нар түүнийг баривчлан хэсэг дээрээ аваачиж байцааж үнэн учрыг мэдсэний дараа тавьж явуулсан байна. Хотын захиргаанаас ч хөөрхий ядуу гэр бүлийг харж үзэн такси үйлчилгээний хөлсийг төлж, тэднийг төрөлххотод нь хүргэжээ. Ингэж тэд охиноо хөдөөлүүлж чадсан байна. Сонирхуулахад Хятадын хуулинд иргэн хүн “хүний эд эрхтэн, цогцсыг нийтийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөх” эрхгүй гэсэн заалт байдаг гэнэ.
Эх сурвалж: tvmongolia.mn
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа