Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод хотноо ер бусын үйлчилгээтэй зоогийн газар нээгджээ. Үйлчлүүлэгчдийг татахын тулд “Банкет Холл” цэнгээний газрын сурталчилгаа хариуцсан захирал Жамсо Очиров ажилтнуудаа тайчихаар шийдсэн аж. Ийнхүү зөөгч бүсгүйчүүд нь хөхөө гаргасан эротик дотуур хувцастай, харин эрэгтэй зөөгчид нь зөвхөн брюкэн өмд болон эрвээхэй зангиатайгаар зочдод үйлчилдэг өвөрмөц зоогийн газар бий болсон байна.
Зоогийн газрыг нээхийн өмнө бүх зөөгчдийг тусгай шалгаруулалтаар сонгож авсан байна. Шалгуурт гадаад төрх байдал, үйлчлүүлэгчидтэй харилцах чадвараас гадна хувь хүнийх нь талаас ихээхэн шалгуурыг тавьсан байна.
Учир нь зоогийн газрын ажилтнууд “өөрийгөө хянаж чаддаг” байх ёстой гэнэ.
“Бид энэ объектыг маш хямдхан түрээслэдэг байсан юм. Тэгээд өөрсдөө юм хийхээр шийдэж, шинэ содон санаа хайж, Улаан-Үүдийн цэнгээний газруудын зах зээлийг судалсан. Өмнө нь манай Буриадад ийм зоогийн газар байгаагүй. Ийм өвөрмөц, зоримог шийдэлд хүрснээр олон үйлчлүүлэгч татаж чадсан байх л даа” хэмээн Жамсо Очиров ярьж байна. Сонирхуулахад эмэгтэй үйлчлүүлэгчдэд булчинлаг, хагас нүцгэн залуус, харин эрчүүдэд эротик дотуур хувцастай охид үйлчлэх гэнэ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна