“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг, Орланда Блумын эхнэр үзэсгэлэнт бүсгүй Миранда Кер дахин загварын тайзнаа алхахгүй бололтой. Тэрээр саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр ”Victoria’s Secret”-тэй гэрээгээ сунгахгүй, хүүгээ өсгөж, гэр бүлтэйгээ хамт байхын тулд тайзаа орхиж байгаагаа хэлсэн. Тэрээр Австралийн “Sydney Morning Herald” сонинд өгсөн ярилцлагадаа “Би 13 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн. Харин одо би амьдралынхаа дараагийн шинэ үе рүү алхан орж байна. Үүнийг би хүүгээ төрсөн тэр агшинд мэдэрсэн. Ээж болсныхоо дараа би ажлаа орхих хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон” гэжээ. Магадгүй түүнд зүгээр л “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр байхаас залхсан хэрэг байх. Тэгээд өөр зүйл хийхийг хүссэн хэрэг. Учир нь тэрээр органик гоо сайхны бүтээгдэхүүний “Kora” брэндийг үндэслэж, Испанийн бэлэн хувцасны “Mango” брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа. Түүнчлэн Австралийн агаарын тээврийн дүрэмт хувцасны “Qantas” компанийг төлөөлдөг билээ. “Би хүрэх гэсэн амжилтандаа хүрч чадсан. Миний хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн өөрийн гэсэн бизнесийг ч хөл дээр нь босгосон. Тиймээс надад ““Victoria’s Secret”-д бүхэлдээ өөрийгөө зориулах боломж бага үлдсэн” хэмээн Миранда Керр ярьсан байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа