Нөхөрөө хуурсан, нөхөрт гарахаас татгалзсан, эсвэл эцэг эхийн сонгож өгсөн хүнтэй суухаас зугтсан гэх мэт олон шалтгаанаар эмэгтэйчүүдийг шоронд суулгадаг цорын ганц улс бол Афганистан юм. Тэд нарыг шоронд суулгахын тулд хилсээр хамгийн дээд нь хүн амьны хэрэг хүртэл тулгадаг бөгөөд эдгээр оноож байгаа хэрэгт буруутай, буруугүйн хамаагүй байдаг байна. Get Images байгууллага эмэгтэйчүүдийн шоронд зураг авах эрх олсон бөгөөд арван сарын 20нд Мазари-Шариф дахь шоронд гэрэл зургийн сурвалжлагч Пола Бронштейн зураг авчээ.
20 настай хулгайн хэрэгт буруутгагдсан Фариха юмаа угааж байгаа нь. Шоронд түүнийг гэрээсээ зугтсан учир хорьжээ.
40 настай Майа Гюль өөрийн хүүгээ алсан хэрэгт буруутгагдан энд ирээд 3 жил болж байгаа аж.
26 настай Сара Гюль өөрийг нь тамладаг нөхрөөсөө зугтсан агаад шоронд өөрийн хүүхдийн хамт байгаа юм байна
Угаасан хувцасаа хатааж байгаа нь
Өглөөний цэвэрлэгээ
4 настай Сакина, 5 настай Хужеста охид өөрсдийн эхчүүдийн хамт шоронд амьдардаг байна
Энэ шоронд 38 эмэгтэй, 10 хүүхэд байдаг
11 сартай хүүгийн хамт амьдардаг Асха Гюль