Дэлхийн хамгийн бяцхан 3 настай охин


Бяцхан Лианг Сяосяо биеийн харьцааных нь гажгийг эс тооцвол бусад хүүхдүүдээс ялгарахааргүй биеэ авч явдаг аж.

Лианг Сяосяо анх төрөхдөө 1,05 кг жинтэй, 33 см урттай байжээ. Харин одоо гурван настай охины урт нь 54 см, жин нь 2,5 кг байна.

 

Лианг охин төрснийхөө дараа америк хүүхдийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт удаан хугацаанд эмчлүүлсэн аж. Ингээд амь насанд нь аюулгүй боллоо гэх үед эмч нар түүнийг эмнэлгээс гаргажээ.

 

Дараа нь хятадын Хухуа хотын нэгэн эмнэлэг охинд бүрэн шинжилгээ хийсэн ба генийн ховор өвчлөлийн улмаас охины өсөлт зогссон гэх дүгнэлтийг хийсэн байна. Одоогоор энэхүү өвчнийг эмчлэх арга анагаах ухаанд хараахан байхгүй гэнэ.

 

Гэвч энэ бүхнийг үл хайхран, Лиангийн эцэг, эх өөрсдийн өөдсөн чинээхэн охинд хязгааргүй хайртай бөгөөд тэр ч бүү хэл, түүгээр тоймгүй бахархдаг аж.