Лос-Анжелес хотод төрсөн Америкийн жүжигчин, дуучин, загвар өмсөгч. Жинхэнэ нэр нь Норма Жин Мортенсен. Ээж нь кино студид монтажчнаар ажилладаг, адал явдал хайгч норвеги эцэг нь мэндлэхээс нь өмнө нас баржээ. Бага байхад нь ээж нь сэтгэцийн өвчнөөр өвдөж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт тусгаарлагдсан байна. Ийнхүү Норма охин өнчин хүүхэд асрах газар өсөв.
Байлдааны онгоцны бүхээгт будагчаар ажиллаж байсан Нормаг анх армийн сонины гэрэл зурагчин харж, фото моделийн агентлагт дагуулж иржээ. "Дик", "Лаф", "Сэр" зэрэг эрэгтэйчүүдийн сэтгүүлд зургаа авахуулж байсан агаад 1946 онд "ХХ зуун фокс"-ын Бен Лаён түүнийг урьж, гэрээ байгуулан нэрийг нь Мэрилин Монро болгов. Ингэж түүний од болох зам нээгдсэн юм. 1950-1953 онд Мэрилин 11 кинонд тоглоод байв.
Мэрилин дараагийн 10 жилд буюу 1962 онд өөд болох хүртлээ дахин 10 гаруй кинонд, чингэхдээ өөрийг нь олон улсын хэмжээний од болгосон шилдэг бүтээлүүдэд тогложээ. 1999 онд Америкийн кино институтээс гаргасан Америкийн бүх цаг үеийн шилдэг 100 эмэгтэй жүжигчин жагсаалтад Мэрилин зургаад бичигдсэн юм.
Түүний сүүлчийн кино “Something”s Got to Give” байсан ч хар тамхинаас хэт нөлөөт байдал, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь түүнийг халагдахад хүргэжээ. Энэ киноны зураг авалтыг орхисноос дөрвөн сарын дараа Мэрилин Брентвүд дэх гэртээ таалал төгссөн юм. 36 настай байсан түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс, эсвэл зориуд амиа хорлосон гэлцдэг. Түүний үхэлтэй холбоотой таамаг, дуулиан үзэсгэлэн гоо, алдар нэрийнх нь адил өнөө ч хуучраагүй байна.
Ингээд түүний ховор зурагнуудаас толилуулж байна.
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна