Манай урд хөршийн хүн ам тэрбум 400 сая болж байгаа. Томоохон хотуудад нь утаа униараас гадна тулгараад байгаа нэг асуудал нь хүмүүс хоорондын харьцаа юм.
Уг нь Күнзийн сургаалийг уламжлал ёсоор дагадагийн дээр эв хамт буюу коммунист нам нь ахмадаа хүндэл, жирэмсэн, нялх хүүхэдтэй хүмүүсийг хүндэл гэж дарамтладаг.
Дарамтанд орохгүй бол үр дагавар нь тун ч таагүй.
Энэ болон бусад байдлыг нарийн судласан Хятадын нэгэн компани залуу охидуудад зориулан олон цагаар тээврийн хэрэгсэл дотор зүдрэлгүй явах боломжийг гаргасан шинэ бүтээгдэхүүн санал болгожээ.
Тэр нь хиймэл гэдэс.
Үүнийг зүүсэн ямар ч бүсгүй шууд л хөл хүнд, төрөх нь хэзээ мөдгүй болсон бүсгүйтэй адил харагдана. Зорчигчид шууд л дарж аваад хувцсыг нь хуу татахгүйгээс хойш ямар ч байсан найдвартай сууна гэдэгт итгэлтэй байж болно гэнэ.
Гэхдээ охид, бүсгүйчүүд болгон ийм хэрэгслийг олноор аваад эхлэхээр юу болох юм бол бүү мэд.
Автобусаар дүүрэн жирэмсэн оюутнууд нэгнээ маажихгүй байх гэж найдахаас.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна