Утга зохиолын “Шинэ мянган” нэгдлийн найрагч андууд хамтран “Төгөлдөр гоо” найргийн эгшигт цэнгүүн зохион байгуулах гэж буй. 1990-ээд оны “Мөнгөн үе”-ийнхний шилийг даран гарч ирсэн “Шинэ мянган”-ыханд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат, Ш.Лхамноржмаа, Л.Хасар, Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Х.Болор-Эрдэнэ, Г.Сонинбаяр, Г.Сүхзориг, Н.Пүрэв, Б.Чулуунцэцэг, С.Ууганбаяр, Т.Зөнбилэг нарын авьяаслаг найрагчид багтдаг. Тэдний нэг нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва билээ. Түүнтэй удахгүй болох “Төгөлдөр гоо” тоглолт хийгээд “Шинэ мянган” уран бүтээлийн нэгдлийн тухай цөөн хором хөөрөлдсөн юм.
- Яруу найрагч хүнтэй уулзаж байгаагийнх сүүлийн үеийн уран бүтээлийн тань богц уруу нь өнгийвөл ямар вэ?- Уран бүтээлийн богц гайгүй дүүрэн байна. “Сэрүүн гэрэлт” яруу найргийн номоо гаргалаа. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт “Уяхан замбативийн наран” хэмээх дуулалт жүжиг тоглуулахаар бэлтгэж байна. Хамгийн сүүлийн үеийн буцалж байгаа уран бүтээл гэвэл гуравдугаар сарын 9-нд болох “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс зохион байгуулж буй “Төгөлдөр гоо” тоглолт юм. Мөн үүний дараагаар энэ сарын 26-нд өөрийнхөө “Омогшин бадарна” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ үзэгч олондоо өргөн барина даа. Энэ мэт тоглолтын бэлтгэл ажил гээд нэлээд завгүй явна.
- Сүүлийн үед дуучид төдийгүй яруу найрагчдын тоглолт шил шилээ даран хийгдэх болжээ. Нэгэн хэв загварт баригдсан эдгээр тоглолтоос Таны тоглолт юугаараа онцлог байх бол?- Миний тоглолт бол ерөөсөө л монгол хэл, монгол уламжлал, сэтгэлгээ гэдэг зүйлийг л шүлэг
найргаар өгүүлсэн утга уянгын ТӨГӨЛДӨР ГОО намуун орчин байх болно. Үүнийг тайлбартайгаар хүргэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл миний тоглолтыг ирж үзсэн хүн мэддэг мөртлөө огт хэрэглэдэггүй байсан үгүүдийг сэргээж авах, огт мэдэхгүй үгүүдийг ч олж сонсоно. Тийм учраас тоглолтоо өөрөө хөтлөөд, шүлэг дууныхаа өмнө жижиг жижиг тайлбар хийх юм. Жишээ нь, би “Бүүвэйн дуу” шүлгээ ийм л зүйлийг бодож бичсэн юм гэх жишээтэй. Эдгээр шүлэг дууныхаа ар талд монгол үндэсний найрал хөгжим эгшиглүүлнэ. Хамгийн гол онцлог нь үг гэдэг өөрөө эрчим хүчтэй, ид шидтэй юм гэдгийг харуулахыг зорьсон. Үг өөрөө дуулж уйлдаг юм гэдгийг харуулна. Манайхан өнөөдөр хүн дуулж байгааг сонсч байсан болохоос биш үг өөрөө хэрхэн дуулж байгааг төдийлөн мэддэггүй. Би үгийг дуулуулна чиг, уйлуулна чиг...
-Яах аргагүй өвөрмөц сонсогдлоо. Гэхдээ манай эрдэмтэд орчин үеийн яруу найрагчид 500-600 орчим үгэнд багтааж уран бүтээлээ туурвижбайна. Харин сэтгүүлчидүүнээс бүр ч бага гэсэнсудалгаа гаргасан. Үүгээрээби юу хэлэх гээд байна вэгэхээр нэгэнтээ энэ хэдэнүгэнд олон жилийн туршхэвшиж дассан хүмүүс Танытоглолтыг үзээд нэгдүгээрт,гайхна. Хоёрдугаарт, огтхэрэглэдэггүй үг дуулдаадбайхаар залхах хандлага гарч мэдэх юм. Энэ талаар бодсонсанасан зүйл байгаа байх?- Би үүнд огт санаа зовохгүй байгаа. Яруу найраг гэдэг зүйл бол зүй тогтлоороо хөгжиж байна. Монголчууд угаасаа яруу найрагт дуртай ард түмэн. Тэгэхээр тэнд аль болох уран яруу үгийн донж, утгын яруугийн зохицол болсон шүлгүүд хэлэгдэх учраас айх зүйл алга.
- Хамгийн гол нь өнөөдөр “Болор цом”, ер нь аливаанэг наадмыг ажихад хэдхэнмонгол үгийн зохицол болсоншүлгүүд уншдаг. Өөрөөр хэлбэл жижүүрийн хэдэн үг л тэр наадамд уншигддагучраас болгоомжлоод байгааюм?-Би нэг зүйлийг анзаарч байна. Одоо тэр баяжих тухай, мөнгөний дуудлага, эцэг тэнгэрийн гээд олон лекц уншигдах болжээ. Энэ мэт зүйлийг уйдахгүй нэг хоёр цагаар сонсоод суучихаж байгаа юм. Тэгэхээр миний тоглолт хүмүүсийг уйдааж залхаахгүй. Үнэхээр сүүлийн үед цөөн үгэнд эргэлдэж байгаа нь үнэн учраас л би үүнийг хийхийг зорьж байгаа хэрэг. Миний тоглолтын хувьд утга уянгын чуулбар болсон үгийн ард монгол үндэсний хөгжим эгшиглээд ирэхээр донж маяг жинхэнэ утгаараа зохицно. Тэгэхээр уйдахгүй, хүмүүсийн хүлээлт ч миний тоглолт байх болно. Хөгжил дэвшлийн энэ эринд нүсэр дуу чимээнээс хүмүүс залхаж байна. Өөрөөр хэлбэл, энэ цахилгаан хөгжим нэн шинэ үеийн электрон хөгжмөөс залхаж байгаа нь ажиглагдах боллоо. Харин ч эсрэгээрээ утга уянгын намуухан яриа уруу хошуурч байна уу даа гэж бодогдох болсон. Сүүлийн үеийн хоёр гурван ч тоглолтыг би ажиглалаа. Ерөөсөө үзэгчид дүүрэн байснаа тоглолт дуусаагүй байхад дундаас нь гараад явчих жишээтэй. Тэр нүсэр дуу чимээнээс эхлээд олон зүйлээс залхаж байгаа нь анзаарагдаж байна л даа.
- Тэгэхээр хэт цахимжсанертөнцөөс уйдсан хүмүүсуламжлал уруугаа явж байнагэж ойлгож болох нь ээ?-Хүн өөрөө байгалийн амьтан. Тийм учраас тэр байгалийн дуу, чимээ, байгалийн өнгө аяс уруу өөрийн эрхгүй явж байгаа юм. Яах аргагүй уламжлал уруугаа явж байна гэсэн үг. Этгээд чамин хиймэл, хэт нүсэр, зохиомол дуу чимээнээс залхаж уйдаад байна. Өөрөө хүссэн ч хүсээгүй ч тархи зүрх нь хүлээж авахгүй боллоо. Эргээд яагаад П.Адарсүрэн, С.Цэрэнчимэдийг сонсоод эхлэв гээд ойроос бодоход л нэг өөр тийшээ явж байна гэсэн үг. Эдгээр дуучин хоёр гуравхан ятгатай намуухан дуулдаг байлаа. Яагаад энэ бүхэн эргэж үгүйлэгдээд байна вэ гэдэг нь өөрөө үүнийг хэлж өгч байгаа юм. Үсэрч цовхочсон диско хөгжим гэхээсээ илүү аль болох намуухан утга уянга сонсч өөрөө өөртэйгөө ярьж, үгийн гайхамшгийг дотроо эргэцүүлж суухыг илүүд үзэх болсон.
-Таны хувьд “Омогшинбадарна” тоглолтоороошинэ зүйлийг эхлүүлж байна гэж хэлэх гээд байнауу. Өөрөөр хэлбэл өнөөдрийнхэмжээнд болж байгаа нэгэн хэвийн тоглолтуудыгөөрчилнө гэсэн үг үү?-Би өөртөө үнэхээр итгэлтэй байна. Ямар сайндаа би наргиан болгож “Миний тоглолт үзэгчдийн
хүсэлтээр дахин тоглоно” гэж ярьж суулаа. Яагаад гэхээр үүнийг л ард түмэн хүлээж байна. Аливаа улс үндэстнийг мөхөөхийн тулд хэлийг нь устга гэсэн үг бий. Гэтэл монгол хэл маань нүдэн дээр минь мөхөж байна. Оюутнуудыг мэддэг монгол үгээ бич гэхэд 1000 хүргэж чадахгүй байна шүү дээ. Гэтэл Б.Ринчен гуай гурван сая орчим үгийн сантай гэсэн байгаа юм. Гурван сая бүү хэл 3000 үг мэддэг хүн алга байна даа, өнөөдөр.

-Та дээр “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс “Төгөлдөр гоо” тоглолт гуравдугаар сарын 9-ний өдөр болно гэж ярьсан. Энэ талаар сонирхуулаач. Нэгдлийн тухайд ч сонин санагдаж байна. Яагаад гэхээр залуу уран бүтээлчид нийлээд нэгдэл байгууллаа гээд хүмүүс их сонирхож байгаа бололтой юм?-“Шинэ мянган” хэмээх нэгдэлд монголын утга зохиолын 2000- аад оныхон нэгдэж байгаа юм. Түүнээсбиш, энэ ямар нэг ашгийн байгууллага биш. 2000-аад оноос шүлэг зохиолоо туурвиж эхэлсэн хэсэг залуусын уран бүтээлийн нэгдэл. Цаашдаа энэ нэгдэлд нэгдэх хүсэлтэй хүмүүст ч үүд, хаалга нь нээлттэй. Утга, уран зохиолын өөр бусад нэгдэл олон бий шүү дээ. Энэ нэгдэл бол уламжлал шинэчлэлийн залгамж холбоо болох юм. Ахас дээдсээ хүндэлсэн, ирээдүй хойчоо хүндэлсэн гүүр байх учиртай. Мөн монголын утга зохиолд гарч байгаа үл ойлголцлыг эвийн цавуу шиг нааж байх учиртай. Үүний утгыг илэрхийлсэн нэгдэл. Утга зохиолд анхлан хөл тавьж байгаа мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс, утга зохиолын хүндэт буурлууд, ахмад дунд үе, нийт судлаачдыг холбосон их гүүр болж ажиллахын зэрэгцээ тэдгээрийг эвээр нийлүүлсэн ийм л нэгдэл гэж ойлгож болно. Энэ нэгдлийн үйл ажиллагаа цаашдаа ч ийм байх болно. Түүнээс биш хэсэг бүлэг хүн нэр алдар, эд хөрөнгийн ашиг сонирхолтой залуучууд нийлээд зүтгээд байгаа юм биш л дээ.-Дэлхий нийт утга зохиолын олон клубийн системтэй гэдгийг бид мэднэ. Тэгэхээр манайд ч иймхандлага ажиглагдах болсны нэг гэж ойлгож болох уу?
-Энэ хандлага дэлхий нийтэд бий. Тэгэхээр бид эхлээд үеийнхэндээ шаардлага тавьж байна. Яагаад гэхээр үе үедээ үгээ даах учраас тэр. Өмнөх үедээ хэлбэл, биеэ тоосон болно. Хойч үедээ хэлэх юм бол дээрлэхсэн болно. Иймээс үеийнхэндээ хамгийн түрүүнд өөрсдийнхөө хийж бүтээж байгаа зүйлийг чанаржуулъя. Уран зохиолын энэ баялаг ай савд өөрсдийнхөө хүч чадлыг сорьж оролцоно гэсэн л хүсэл шүү дээ. - Энэ нэгдэлд ямар нэгэн изм байгаа юу?- Ямар ч изм байхгүй. Энэхүү нэгдлийн эхний нэг том ажил бол гуравдугаар сарын 9-нд болох тоглолт юм. Тоглолтод зургаан яруу найрагч, мөн тооны дуучин оролцоно. Тиймээс тоглолтод оролцож байгаанайрагчдын шүлгээр бүтсэн дууг гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Д.Энхзул, Ж.Алтанцэцэг нарын манай нэр алдартай дуучид ард олны зүрх сэтгэлд эгшиглүүлээд зогсохгүй манай ахмад үе, Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Д.Цоодол тэргүүтэй яруу найрагчид шүлэг найргаа өргөнө. Үүний дараа яруу найрагчдын цомог, анатологи ном гарна гээд олон ажлыг шат дараатайгаар төлөвлөлөө. Олон сайхан уулзалт өдөрлөг зохион байгуулж, залуу болон ахмад үеэ холбоно. Үүгээрээ бид бие биеэ хүндлэх үлгэр дууриаллыг харуулъя гэж байгаа юм. Одоогоос хэдэн жилийн өмнө хөдөөнөөс орж ирээд “Болор цом”-ыг үзэж байхад залуучууд жаахан ханхлуулчихаад ахмадуудаас айсан бэргэсэн, хүндэлсэн тийм л цаг үе байв. Харин одоо тийм цаг үе маань алга болох нь уу даа гэж эмээх боллоо. Зэрэг дэвээс эхлээд хийсэн бүтээсэн, нас намбаны гэх хүндлэл алга болох гээд байна шүү дээ.-“Төгөлдөр гоо” тоглолт ямар бүтцээр явах вэ. Мэдээжийн хэрэг, залуу уран бүтээлчид нэгдээд тоглолт хийж байна гэхээр хэний ч анхаарлыг татна. Залуу насны эрч хүч гал гарсан тоглолт болох байх даа?- Зургаан яруу найрагч шүлгээ уншаад, тодорхой хэмжээнд дуу төрсөн түүхээ холбож ярина. Тоглолтын үед маш олон содон бэлэг барих болно. Үүнийгээ тухайн үед нь задлах хэрэгтэй болов уу