Хятадын Вухан хотод нэгэн гэрэл зурагчин манангийн зураг авах гэж байгаад гүүрнээс үсэрч амиа хорлож буй залуугийн дүрсийг санамсаргүй авчихжээ. Зурагчин эхэндээ гэрэл зургийн дуранд нь амиа хорлож буй залуу багтсаныг огтхон ч анзаараагүй бөгөөд залуу усанд унаж, чимээ гарах үед л мэджээ. Гэтэл үүнээс хэдхэн хормын дараа залуугийн араас нэгэн бүсгүй гүүр рүү авирч гараад, үсэрчихэж. 

Сүүлд учрыг олж мэдэхэд тэд дурлалт хос байсан бөгөөд залуу нь 20 настай, хөдөөнөөс хотод орж ирсэн, мөнгө төгрөгөөр гачигддаг, амьдрал ядуу нэгэн байсан гэнэ. Магадгүй амьдралын боломжгүйгээс найз бүсгүйтэйгээ гэрлэх боломжгүй болсондоо гутарч амиа егүүтгэсэн байх хэмээн түүний хамаатан хэвлэлд ярьжээ. Хос хоёр 40 метр өндөр гүүрнээс үсэрсэн учраас амьд үлдэх магадлал байхгүй гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна. Тэднийг хайхаар эрлийн баг гаргасан боловч өтгөн манан дунд голын уснаас олж чадаагүй, шөнө нь эрлийг зогсоосон гэнэ. 
Хятадад амиа хорлох тохиолдол 100 мянган хүн тутамд 22 гардаг байна. Өөрөөр хэлбэл, 1,3 тэрбум хүн амтай тус улсад жил тутамд 287 мянга орчим хүн өөрийн хүслээр хорвоог орхидог байна. Амиа егүүтгэгсдийн дийлэнх нь 15-34 насныхан байдаг аж.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна