Энэ зураг дээрх бүсгүй Евдакия Воронова гэдэг. Овгийг нь монголчилбол Хэрээмаа гэсэн утгатай. Амташсан хэрээ яадаг билээ дээ. 30 хүрээд байгаа энэ хүүхэн анх олноос ялгарахын тулд гар дээрээ өөрөө муур шивжээ. Ингээд л амтанд орж, амташсан хэрээ 13 дахидагийн үлгэрээр болжээ.
Зовхи, хацар энэ тэр бүх бие мань Хэрээмаа толинд харж байгаа жирийн оёдлын зүүгээр шивсэн гэнэ. Нүдээ сохолж магадгүй байсан ч түүнээс айсангүй харин хуруугаа цоолж магадгүй гээд болгоомжлон хуруувч зүүж байгаад шивсэн юм байх.
Оросын шоронд суусан хүмүүс элдэв шивээс хийлгэх моодтой байдаг болохоор гудамжаар явж байхад нь хэцүү нэртээс гарч ирсэн хүмүүс танилцъя гэж ирээд нэлээд сандаргадаг гэнэ. Дөч хүрч байгаад шивээснаас залхаад ирэхээрээ арилгуулна гэжээ. Оёдлын зүү, ердийн бэхээр хийсэн шивээсийг яаж арилгадаг юм бол доо.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна